Уран бүтээл

11 сарын цуврал концертыг Г.Оюун-Эрдэнэ багш маань удахгүй Чех улсад болох “Virtuosi per musica di pianoforte” өсвөрийн төгөлдөр хуурчдын уралдаанд явах 2 шавь болон бусад шавь нарынхаа төлөөллөөс бүрдсэн концертоор үргэлжлүүлэн хүргэх гэж байна.

МУГБ, дэд профессор Ч.Тунгалаг багшийнхаа ойд зориулан 2023.09 сараас 2024 оны 11.23 хүртэл сар бүр шавь нар нь болон шавийн шавь нар нь соло болон хамтарсан тоглолтуудыг “Сонгодог хэлхээ” нэр дор цуврал болгон хийж байгаа билээ.
09 сард С.ОДГЭРЭЛ багш өөрийн соло концертыг Улсын филармонид Монголын хөгжмийн зохиолчдын бүтээлээр эхний тоглолтыг эхлүүлж 10 сард Японы алдарт Santory Hall-д мөн тоглолтоо амжилттай хийгээд ирсэн.
10 сард 2 дахь тоглолтыг мөн Ц.МЯГМАРЦЭРЭН багшийн 11-р ангийн 3 сурагч “Сонгодог хэлхээ” нэртэйгээр МУК- ийн Концертын Б зал-д хүргэсэн.
11 сарын цуврал концертыг Г.Оюун-Эрдэнэ удахгүй Чех улсад болох “Virtuosi per musica di pianoforte” өсвөрийн төгөлдөр хуурчдын уралдаанд явах 2 шавь болон бусад шавь нарынхаа төлөөллөөс бүрдсэн концертоор үргэлжлүүлэн хүргэх гэж байна.
2023-11-02
© 2020. www.conservatory.edu.mn | All Rights Reserved.