news

ФОТО: Хувьсах зардал олгохыг шаардан хувийн цэцэрлэгүүдийн багш, ажилчид Сангийн яамны гадна жагслаа

Хувийн сургууль, цэцэрлэгт улсаас сар бүр хувьсах зардал олгодог. 

Харин энэ сараас эхлэн хувьсах зардлыг олгохоо зогсоох шийдвэрийг Сангийн яамнаас тавдугаар сарын 15-ны өдөр гаргажээ. 

Уг шийдвэрийг эсэргүүцэн хувийн цэцэрлэгийн багш нар өнөөдөр Сангийн яамны гадна жагсаал зохион байгууллаа. Тэд өөрсдөөс нь шалтгаалахгүйгээр улсын Онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу үйл ажиллагаа нь зогссон тул хувьсах зардлыг үргэлжлүүлэн олгохыг шаардан жагслаа. 

Сүхбаатар дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг хувийн цэцэрлэгийн эрхлэгч Д.Оюунчимэг

 "Хувьсах зардал нь цалин, нийгмийн даатгалын шимтгэлд зарцуулагдах бөгөөд нэг хүрэхгүй хувь нь хичээл хэрэглэлийн зардалд зориулагдаж байна. 

Энэ оны 2-4 дүгээр сард хувьсах зардал өгсөн тул багш нар  цалингийнхаа 60 хувийг авч байв. Энэ сараас зогсоосноор цэцэрлэгүүд цаашид багш нартаа цалин олгох, амралтын мөнгө тооцон өгөх боломжгүйд хүрсэн. Ихэнх хувийн цэцэрлэг сар, сард нь төлбөрөө авдаг тул үйл ажиллагаагаа зогсоосноор хувьсах зардлаас өөр санхүүжилтгүй болсон.

Хувьсах зардалд нэг хүүхдийн 89,700 төгрөг олгодог бөгөөд үүгээр багш ажилчдын цалингийн 60-70 хувийг өгөх боломжтой" гэв.