- КОВИД-19 тархалтын халдвар, хамгаалалтын онцгой нөхцлийн үед болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх, УОК-ын заавар зөвлөмжийн дагуу элсэлтийн шалгалтыг хариуцлагын өндөр түвшинд зохион байгуулах ба бүртгэлийг цахим хэлбэрээр явуулна.
- Элсэлтийн шалгалтын цахим бүртгэл нь Монгол Улсын Консерваторийн вебсайт (www.conservatory.edu.mn) болон тус сургуулийн албан есны FaceBook пейж хуудсаар (https://www.facebook.com/mglconservatory/)2020 оны 8 сарын 17-ны өдрөөс 8-р сарын 21-ны өдрийг дуустад өдөр бүр 09.00-17.00 цагийн хооронд хийгдэнэ.
- Цахим бүртгэлд хамргадсан хүүхдүүдийг 8 сарын 24-ны өдрөөс гурван шат бүхий элсэлтийн шалгалтанд оруулна. Шалгалтад орох өдөр, цагийг бүртгэлийн дарааллын дагуу гар утасны мессеж болон Консерваторийн вебсайт, пейж хуудсаар мэдээлнэ.
- Шалгалтад орох элсэгчийг хариуцагч нэг л хүн дагуулж ирэх ба Консерваторийн хичээлийн байранд бүлэг бөөгнөрөл үүсгэхгүй байхыг анхааруулж байна.
- Элсэхийг хүсэгч нь өөрийн хүсэлтээр 2 мэргэжил сонгон бүртгүүлж болно.
- Шалгалтад ирэхдээ төрсний гэрчилгээг эх хувиар авчирна. Шалгалтын хураамжийг шалгалтад орох өдрөө бэлнээр төлж, шалгалтын хуудас авна.
- Шалгалтад ирэхдээ амны хаалттай байх ба халдвар хамгааллын дэглэмийг бүрэн сахина.
- Консерваторийн сонгодог хөгжмийн мэргэжлийн сургуулийн 1-р ангид элсэхийг хүсэгч 6 настай хүүхдүүд өөрийн харьяаллын хот, дүүргийн сургуульдаа заавал бүртгүүлсэн байх шаардлагатайг анхаарна уу?