news

Монгол Улсын Консерваторийн Төрөлжсөн сургалттай ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ 2020-2021 оны хичээлийн жилийн ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД АНХААРАХ ЗҮЙЛ

Монгол Улсын Консерваторийн

Төрөлжсөн сургалттай

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ

2020-2021 оны хичээлийн жилийн

ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД

АНХААРАХ ЗҮЙЛ

  • Элсэхийг хүсэгч нь онлайнаар бүртгүүлсний дараа шалгалтын хуваарь бүхий зурвас хүлээн авснаар бүртгэл баталгаажиж, шалгалтад орох эрхтэй болно.
  • Шалгуулагч нь олгосон хуваарийн дагуу Ковид-19-ийн дэглэм баримтлан бөөгнөрөл үүсгэхгүй байж   сургуулийн  байранд шалгалт эхлэхээс 10 минутын өмнө зөвхөн 1 хүнтэй ирсэн байх бөгөөд хөтөч багшийн заавраар шалгалт өгөх анги танхимд шалгалтаа өгнө.
  • Шалгалтад ирэхдээ төрсний гэрчилгээг авч ирэх ба шалгалтын хураамжийг бэлнээр төлнө.
  • 1-р ангид элсэхийг хүсэгч нь өөрийн харьяаллын хот, дүүргийн сургуульдаа заавал бүртгүүлсэн байх шаардлагатай.
  • Амны хаалт зүүх, гарын ариун цэврийг сахих, хүн хоорондын зайг барих, сургууль орчимд олон хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх зэрэг эрүүл ахуйн дэглэм,  хорио цээрийн дүрэм журмыг сайтар баримтална.
  • Дурдсан хугацааг нарийн тохируулсан тул хожимдсон шалгуулагчийг шалгалтад оруулах боломжгүйг анхаараарай.
  • II шатны шалгаруулалтад орох эрх бүхий шалгуулагчдын нэрсийг тухайн өдрийн 18:30 цагт Монгол Улсын Консерваторийн албан ёсны веб сайт, пэйж хуудсаар танилцуулна.
  • Шалгалтын дүнг өдөр өдөрт цахимаар мэдээллэх тул сургууль дээр хүлээлт үүсгэж бусдад хүндрэл учруулахгүй байхыг хүсье.
  • Сургуулийн хашаанд авто машин нэвтрэхгүй тул гудамж талбайд машин тавьж хүндрэл үүсгэхгүй байж машингүй ирэхийг анхааруулъя.

 

Элсэлтийн шалгалтын комисс