Албаны дарга: Мэндбаяр овогтой УНДРАА /Урлаг судлалын ухааны доктор/
Эрдэм шинжилгээ, Инновацийн алба нь 2019 оны 3 дугаар сард шинээр байгуулагдан Консерваторийн алсын хараа, эрхэм зорилготой уялдуулан бүрэлдхүүний сургуулиудын инновацийн үйл ажиллагаа, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын нэгдсэн бодлого боловсруулж, багш, оюутны эрдэм шинжилгээний ажлын үр өгөөжийг дээшлүүлэх, эрдмийн бүтээл туурвих ажлыг дэмжих, эрдмийн цолтой багш, ажилтны хувийг нэмэгдүүлэх, дотоод, гадаадын хамтын ажиллагаа харилцаа холбоог өргөжүүлэх, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, инновацийн бүтээл төрүүлэх, судалгааны шинэ чиглэлийг хөгжүүлэх зэрэг ажлыг аргазүйн нэгдсэн удирдлага, зохицуулалтаар ханган ажиллаж байна.
Монгол Улсын Консерваторийн Эрдмийн зөвлөл
Монгол Улсын Консерваторийн Эрдмийн зөвлөл нь тус сургуулийн сургалт-эрдэм шинжилгээний үндсэн үйл ажиллагааны бодлого, чиглэлийг тодорхойлж, түүний онол арга зүйн түвшин, үр дүнг хэлэлцэж дүгнэлт гаргах, сургалт-арга зүй, эрдэм судлалын ажлыг мэргэжлийн ерөнхий удирдлагаар хангахад Консерваторийн захиралд зөвлөх чиг үүрэг бүхий хамтын удирдлагын байгууллага юм. Тус зөвлөл нь 2018 оны 10 дугаар сарын 01 ний өдөр Монгол улсын академич, эрдэмтэн доктор, профессоруудаас бүрдсэн 13 гишүүдийн бүрэлдхүүнтэйгээр байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байна. Зөвлөлийн гишүүд: