Бүтэц

УДИРДАХ ЗӨВЛӨЛ

БСШУС-ын сайдын 2017 оны 09 сарын 29-ний А/205 тоот тушаалаар Монгол Улсын Консерваторийн удирдах зөвлөлийн үүсгэн байгуулагчийн төлөөлөлийг томилсон.  Удирдах зөвлөлийн 2019 оны 01 сарын 27-ны өдрийн хурлын 01 тогтоолоор Монгол Улсын Консерваторийн  удирдах зөвлөлийн дүрмийг баталсан. Тус дүрмийн дагуу Удирдах зөвлөл нь тус консерваторийн эрх барих дээд байгууллага байна.

ЭРДМИЙН ЗӨВЛӨЛ

         Монгол Улсын Консерваторийн Эрдмийн зөвлөл нь тус сургуулийн сургалт-эрдэм шинжилгээний үндсэн үйл ажиллагааны бодлого, чиглэлийг тодорхойлж, түүний онол арга зүйн түвшин, үр дүнг хэлэлцэж дүгнэлт гаргах, сургалт-арга зүй, эрдэм судлалын ажлыг мэргэжлийн ерөнхий удирдлагаар хангахад Консерваторийн захиралд зөвлөх чиг үүрэг бүхий хамтын удирдлагын  байгууллага юм. Тус зөвлөл нь 2018 оны 10 дугаар сарын 01 ний өдөр Монгол улсын академич, эрдэмтэн доктор, профессоруудаас бүрдсэн 13 гишүүдийн бүрэлдхүүнтэйгээр байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байна.  Зөвлөлийн гишүүд:

  1. Ц.Пүрэвхүү. МУУГЗ, профессор, Монгол Улсын Консерваторийн захирал, Эрдмийн зөвлөлийн дарга
  2. М.Ундраа. Доктор /Ph.D/, Эрдмийн зөвлөлийн нарийн бичгийн дарга
  3. Г.Чулуунбаатар. Академич, Доктор /Sc.D/, профессор
  4. Ж.Баатарцогт. Доктор /Ph.D/,  профессор
  5. Ш.Ариунаа.  Доктор /Sc.D/, профессор
  6. Л.Эрдэнэчимэг. Доктор /Sc.D/, профессор
  7. М.Цэрэндорж. МУАБ, хүндэт профессор
  8. Ж.Энэбиш.  Доктор /Ph.D/,  профессор
  9. Ц.Ариунболд.  Доктор /Ph.D/,   дэд профессор
  10. Ж.Баярсайхан Доктор /Ph.D/,  дэд профессор
  11. Ш.Гульфайруз.  Доктор /Ph.D/
  12. Ч.Чинзориг.  Доктор /Ph.D/
  13. Ч.Энхбат  /хөгжмийн онолч/

ЗАХИРЛЫН ЗӨВЛӨЛ

    1. Захирлын зөвлөлийн гишүүд үйл ажиллагаагаа хагас жилээр төлөвлөн Консерваторийн захирлаар батлуулж ажиллана.
    2.  Захирлын зөвлөл нь алба, нэгжийн үйл ажиллагааны төлөвлөгөө, гүйцэтгэлд хяналт тавьж хагас жил тутам хэлэлцэж дүгнэнэ.
    3.  Захирлын зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байна.
    4.  Захирлын зөвлөл дараах чиглэлийн асуудлыг хэлэлцэж шийдвэр гаргана:
      • Консерваторийн хэмжээнд дагаж мөрдөх тушаал, дүрэм, журам, зааврын төсөл
      • Хууль тогтоомж, дээд байгууллагын шийдвэрийн биелэлтийн явц, сургалт, уран бүтээлийн тухай болон төсвийн төлөвлөгөө, тайлангийн төсөл
      • Консерваторийн бүтцийг өөрчлөх, харьяа салбар нэгж байгуулах, өөрчлөхөөр Удирдах зөвлөлд оруулах санал
      • Удирдлага, зохион байгуулалтын асуудал
      • Бусад асуудал

ЗАХИРЛЫН ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН

Овог нэр

Албан тушаал, цол

Өрөөний дугаар

1

Ц.Пүрэвхүү

Захирлын үүрэг гүйцэтгэгч, МУУГЗ, профессор

103 тоот

2

Ш.Ариунаа

Сургалт, эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал, /Sc.D/, профессор

102 тоот

3

Н.Оюун

Бүжиг, циркийн мэргэжлийн сургуулийн захирал, МУУГЗ, дэд профессор

408 тоот

4

Х.Алтангэрэл

Хөгжмийн ухаан, дуулаачийн сургуулийн захирал

105 тоот

5

Г.Ганчимэг

Сонгодог хөгжмийн мэргэжлийн сургуулийн захирал

110 тоот

6

Р.Ганбат

Үндэсний хөгжмийн мэргэжлийн сургуулийн захирал

325 тоот

7

Г.Оюунтуяа

Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежер

1 тоот /хичээлийн 2-р байр/

8

И.Ариунаа

Сургалтын бодлого зохицуулалтын газрын дарга

116 тоот

9

М.Ундраа

Эрдэм шинжилгээ, инновацын албаны дарга, /Ph.D/

101 тоот

10

Л.Зоригтбаатар

Санхүү, нийтлэг үйлчилгээний албаны дарга

111 тоот

11

Ц.Шаравцэрэн

Гадаад харилцаа, төсөл хөтөлбөрийн албаны дарга

206 тоот

12

Б.Нямсүрэн

Уран бүтээл, маркетингийн албаны дарга

102 тоот

УРАН САЙХНЫ ЗӨВЛӨЛ

Уран сайхны зөвлөл нь  Монгол Улсын Консерваторийн хүрээнд Уран сайхны бодлого, чиглэлийг боловсруулах, сургалтын /шаталсан/ урын сан, түүний баяжилт, уран бүтээлийн чиг хандлага, бүтээл туурвил зэргийг бодлогоор удирдан чиглүүлэх, мэргэжлийн сургалтын чанарыг дээшлүүлэх, олон улсын нэр хүнд бүхий уралдаан тэмцээнд оролцоход дэмжлэг үзүүлэх, багш, оюутан суралцагсдын бүтээлч санаачлагыг дэмжих, урамшуулах, сурталчлах, гадаад дотоодод хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг олон талт үйл ажиллагааг удирдлагаар хангаж, зохион байгуулан ажиллаж байна.   

УРАН САЙХНЫ ЗӨВЛӨЛИЙН БҮТЭЦ, БҮРЭЛДЭХҮҮН

Уран сайхны зөвлөл нь албан тушаалын хүрээнд мэргэжлийн сургуулийн захирлууд, зөвлөх чиг үүрэг бүхий бусад мэргэжлийн нийт 9 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Үүнд:

  1. Уран сайхны удирдагч: Ц.Пүрэвхүү МУУГЗ, профессор, Монгол Улсын Консерваторийн захирал
  2. УСЗ-ийн нарийн бичгийн дарга Б.Нямсүрэн Уран бүтээл, Маркетингийн албаны дарга
  3. Уран Сайхны зөвлөх: Сонгодог найрал хөгжмийн Удирдаач, УГЗ Ч.Чинбат
  4. УСЗ-ийн гишүүн М.Ундраа Эрдэм шинжилгээ, инновацын албаны дарга
  5. УСЗ-ийн гишүүн Г.Ганчимэг Сонгодог хөгжмийн мэргэжлийн сургуулийн захирал
  6. УСЗ-ийн гишүүн Р.Ганбат Үндэсний хөгжмийн мэргэжлийн сургуулийн захирал
  7. УСЗ-ийн гишүүн Х.Алтангэрэл Хөгжмийн ухаан, Дуулаачийн сургуулийн захирал
  8. УСЗ-ийн гишүүн Н.Оюун МУУГЗ, Бүжиг, Циркийн мэргэжлийн сургуулийн захирал
  9. УСЗ-ийн гишүүн Б.Зоригт МУГБ, Цохивор хөгжмийн чуулгын удирдагч

Захиргааны нэгжүүд

  • Сургалтын бодлого зохицуулалтын газар
  • Эрдэм шинжилгээ, Инновацийн алба
  • Гадаад харилцаа, төсөлт хөтөлбөрийн алба
  • Уран бүтээл, Маркетингийн алба
  • Санхүү, нийтлэг үйлчилгээний алба
  • Дотоод хяналт шинжилгээний алба
  • Захиргаа хүний нөөцийн алба
  • Багшийн хөгжлийн төв
  • Номын сан

ТООН БАРИМТУУД

1. Байгуулагдсан он: 1937 он

2. Суралцагсад :

  • Бакалавр оюутан:
  • Магистрант оюутан:
  • Мэргэжлийн сурагчид:
  • Гадаад оюутан:

3. Нийт багш, ажилтнууд:

  • Үндсэн багш:
  • Зөвлөх багш:
  • Цагийн багш:
  • Бусад багш, ажилтнууд

4. БҮТЦИЙН СУРГУУЛИУД:

  • Сонгодог хөгжмийн мэргэжлийн сургууль
  • Хөгжмийн ухаан, дуулаачийн сургууль
  • Үндэсний хөгжмийн мэргэжлийн сургууль
  • Бүжиг, циркийн мэргэжлийн сургууль
  • Шаталсан сургалттай Ерөнхий боловсролын сургууль

5. Хичээлийн байрны тоо – 3

6. Оюутны байрны тоо - 1