Төрөлжсөн сургалттай ЕБ сургууль - Танилцуулга

Монгол улсын консерваторийн төрөлжсөн сургалттай Ерөнхий боловсролын сургууль

2019-2020 оны хичээлийн жилийн зорилго

  1. Багш бүр хичээл, сургалтын бэлтгэлийг чанартай бэлтгэн, сургалтыг үр дүнтэй зохион байгуулж, багш, эцэг эх, асран хамгаалагчийн оролцоо, хамтын ажиллагааг өргөжүүлж, суралцагчдын сурлага, хүмүүжил, хөгжил, төлөвшилд ахиц гаргана
  2. ЗОРИЛТ:
  1. Эх хэлний чадамжийг дээшлүүлж, алдаагүй, цэвэр бичиж сурах.
  2. Багш бүр нэгж болон ээлжит хичээлийг чанартай,  хүүхдийн хүсэл сонирхолд нийцүүлэн зохион явуулах
  3. Сургуулийн дэгийг хэрэгжүүлэн дадал хэвшил болгох.
  4. Судлагдахуун бүрээр сурлагын ялгаатай түвшинтэй сурагчдын судалгааг гарган сурлагын түвшинг ахиулах.
  5. Гадна, дотоод орчны аюулгүй байдал, эрсдлийн үнэлгээ хийж ажиллах, хүүхдийг эрсдлээс хамгаалах.
  1. Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежер: Г.Оюунтуяа утас: 99286814 майл: oyuntuya.hbk@gmail.com
  2. Ерөнхий эрдмийн хичээлийн 35 багштай.

Үүнээс: боловсролын зэргийн хувьддокторант – 4,    

                                                                     магистр -17,  

                                                                     бакалавр – 13

Мэргэжлийн зэргийн хувьд: тэргүүлэх зэрэгтэй багш – 4

 заах аргач багш – 13

  1. 2019-2020 оны хичээлийн жилд 1-12-р ангид 880 сурагч суралцаж байна.

Үүнээс:     1-5-р ангид – 215 сурагч

6-9-р ангид  - 467 сурагч

10-12-р ангид – 199 сурагч

Мэргэжлээр ангилбал

Төгөлдөр хуур : 235 сурагч                                              

Утсан хөгжим : 199 сурагч

Үндэсний хөгжим : 145 сурагч

Үлээвэр хөгжим: 118 сурагч

Ардын бүжиг : 73 сурагч

 Сонгодог бүжиг : 46 сурагч

 Циркийн мэргэжлээр : 65 сурагч суралцаж байна.

  1. 2019-2020 оны хичээлийн жилд бага, суурь, бүрэн дунд боловсролын сургалтын хөтөлбөрт шинэчлэлт хийсэн. Үүний дагуу ЕЭТ-ийн багш нар судлагдахуун болгоноор баг болон ажиллаж  сургуулийн 17 хөтөлбөрийг шинэчилсэн.
  2. Ерөнхий боловсролын сургууль 4 заах аргын нэгдэлтэй. Үүнд:
  • Байгалийн ухааны заах аргын нэгдэл
  • Ахлагч нь  химийн багш П.Уранбилэг
  • Нийгмийн ухааны заах аргын нэгдэл
  • Ахлагч нь түүхийн багш С.Сарантуяа
  • Гадаад хэлний заах аргын нэгдэл
  • Ахлагч нь Англи хэлний багш Ц.Оюунболор
  • Бага ангийн заах аргын нэгдэл
  • Ахлагч нь Бага ангийн багш Д.Алтантуяа
  1. Олимпиад уралдаан тэмцээн
  • 2019 оны 4 сард Боловсролын үнэлгээний төвөөс зохион явуулсан “Боловсролын чанарын үнэлгээний шалгалт”-нд 9-р ангийн 3 бүлгийн 78 сурагч Математик, Монгол хэл, Гадаад хэл, Хими, Физикийн хичээлийн агуулгаар шалгалт өгч нийслэлийн “ТОП-20” сургуулийн “Батламж”-аар шагнуулсан.
  • БСШУСЯамны улсын олимпиад зохион байгуулах хороо, Сэтгэх чадвар төв, Ерөнхий эрдмийн тэнхимийн хамтран Улсын сэтгэх чадварын I даваа буюу сургуулийн аварга шалгаруулах олимпиадыг амжилттай зохион байгууллаа. Үүнд: нийт 155 сурагч анги хамт олноо төлөөлөн оролцсоноос гадна, сэтгэх чадварын дугуйланд хамрагддаг сурагчид оюуны хурд, сэтгэх чадвараараа өрсөлдөв.
  • Нийслэлийн боловсролын газраас зохион явуулдаг “Эх хэлээрээ зөв сайхан бичицгээе” монгол хэлний олимпиадад 3-5-р ангийн 114 сурагчид оролцож Р.Ганзул багштай 4б анги, Ө.Адилбиш багштай 5а анги амжилттай сайн тусгай байр эзлэн “Батламж” гардан авсан.
  • Дүүргийн  орос хэлний сурагчдын  олимпиадад 9-р ангийн 6 сурагч оролцож 9а ангийн сурагч Б.Мишээл, Танан нар 5,6-р байрыг тус тус эзэлсэн. Орос хэлний багш Ж.Баярсувд багш нарын олимпиадад оролцон тусгай байрын шагнал авсан.
  • 2019 оны 3-р сард зохиогддог олон улсын математикийн “Кенгуру” олимпиадад 3-12-р ангийн 203 сурагч оролцож 5а ангийн сурагч Б.Анужин “Алтан”медаль, 4а ангийн сурагч Г.Анар “Мөнгөн”  медаль хүртсэн

 

  1. Илтгэл эрдэм шинжилгээ

“Суралцагчдын ялгаатай байдлыг сургалтанд харгалзах нь, үйл ажиллагаа, үр дүн” илтгэлийн уралдаанд тус тэнхимийн 35 багшаас 22 багш оролцож, дүүргийн уралдаанд Математик – мэдээлэл зүйн багш Ц.Ариунсүрэн 4-р байр, Физик-мэдээлэл зүйн багш Б.Ариунжаргал 3-р байр, Биеийн тамирын багш О.Энхтүвшин 4-р байрыг тус тус эзэлсэн.

  1. Төгсөгчдийн мэдээлэл

2018-2019 оны хичээлийн жилд төгөлдөр хуурын  мэргэжлээр 10 сурагч, утсан хөгжмийн мэргэжлээр 12 сурагч, үндэсний хөгжмийн мэргэжлээр 1 сурагч, ардын бүжгийн мэргэжлээр 11 сурагч суралцаж төгссөн.