Үндэсний хөгжмийн мэргэжлийн сургууль - Танилцуулга

   БНМАУ-ын Ардын сайд нарын зөвлөлийн ерөнхий сайдын тушаалаар Ардын гэгээрүүлэх яамны харьяа театрын дэргэдэх “Уран сайхны сургууль”-г 1937 оны 10-р сарын 1-нд Чойжин ламын музейн зүүн талд байгуулсан. Анхны 28 элсэгчдээс дийлэнх нь үндэсний хөгжмөөр суралцаж байсан бөгөөд 12 хүн төгссөний дотор АЖ, ТШ алдарт хуурч Г.Жамьян, СТА хуурч П.Буян нар байсан. Анхны багш нарт : ”Үхэрчин хүү” хэмээн алдаршсан  лимбэч, шудрагач УГЖ  Л.Цэрэндорж, Д.Түдэв, С.Түвдэн, Ц.Ишдулам, Солгой хэмээх Баяр, Б.Алтангэрэл, Б.Дашдэлэг гэх мэт алдарт хөгжимчдөөр заалгаснаас хойш “Хөгжимт драматик сургууль”, “Театр хөгжмийн дунд сургууль”, дараа нь 1957 оноос ХБДС, 1990-д оноос Хөгжмийн коллеж, Хөгжим бүжгийн коллеж, 2019 оноос Монгол улсын Консерваторын “Үндэсний Хөгжмийн Мэргэжлийн сургууль” болсон.

Бидний бахархал:

 БНМАУ, Монгол Улсын Ардын Жүжигчин-4,

Төрийн шагналт-2,

Улсын Гавьяат Жүжигчин-10,

Монгол Улсын Гавьяат багш-3, .

Урлагийн Гавьяат Зүтгэлтэн-16,

Ph.D. профессор-1,   Ph.D. дэд профессор-4, Хүндэт профессор-3, профессор 4

            2018-2019 оны хичээлийн жилд нийт 155 оюутан сурагчид  Лимбэ, Баялаг бишгүүр, Ардын бишгүүр, Эвэр бүрээ, Ёочин, Шанз, Ятга, Хуучир, Морин хуур, Их хуур хөгжмийн мэргэжлээр Бакалавр, Магистрын зэрэг олгохоор суралцуулж байна.

            Тус сургуульд Профессор, Зөвлөх, Ардын Жүжигчин, Гавьяат жүжигчин, Гавьяат багш, Урлагийн гавьяат зүтгэлтэн, Боловсролын тэргүүний ажилтан, Соёлын тэргүүний ажилтан багш  нар ажиллаж байна