Хөгжмийн ухаан дуулаачийн сургууль - Танилцуулга

Монгол Улсын Консерватори нь 2019 оноос эхлэн шинэ бүтэц бүрэлдэхүүнээр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд дөрвөн бүрэлдэхүүн сургуультай болсны нэг нь Хөгжмийн ухаан дуулаачийн сургууль юм.

Хөгжмийн ухаан дуулаачийн сургууль нь хөгжмийн ухаан, дуулаачийн гэсэн хоёр тэнхимээс бүрдэх ба хөгжмийн ухааны тэнхим нь дотроо Хөгжмийн онолын нэгдэлтэй. Манай бүрэлдэхүүн сургууль нь үндсэн, зөвлөх, цагийн нийт 50 гаруй багштай.

2018-2019 оны хичээлийн жилд бакалаврт хөгжмийн зохиолч, хөгжим судлаач, дуурийн дуучин, уртын дуучин мэргэжлээр нийт 123 оюутан, магистрт 22 суралцагсад сурч байна.

Тус сургуулийн Хөгжмийн ухааны тэнхим нь шаталсан сургалтаар 1-12 анги болон бакалаврын нийт оюутнуудад хөгжмийн онол, сонсгол, хөгжмийн түүх зэрэг мэргэжлийн бүхий л суурь хичээлүүдийг зааж сургадагаараа онцлогтой

ХУДС нь нийт дэд профессор-8, доктор-3, Ардын жүжигчин-2, Төрийн шагналт-1, МУГЖ-7, МУГБ-1, МУУГЗ-2

   Зорилго нь дэлхийн түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн чадварлаг уран бүтээлчийг бэлтгэх, олон улсын А,Б зэрэглэлийн  конкурст оролцон амжилт гаргах, Сургалтын түвшингийн чанараар мэргэжил нэгтэй сургуулиудын түвшинтэй эн зэрэгцэхүйц түвшинд хүрэх, тэргүүлэх чиглэлтэй, өмнөө тавьсан зорилготой, чанарын түвшинг хангасан , өргөн мэдлэгтэй, хөгжмийн боловсролыг дэмжсэн, ирээдүйн чадварлаг соёлтой иргэнийг хүмүүжүүлэн сургахад чиглэгдэнэ.

Олон улсын чанартай конкурс "Б.Шаравын нэрэмжит мэргэжлийн дуучид, үндэсний хөгжимчдийн олон улсын уралдаан"