Төрөлжсөн сургалттай ЕБ сургууль - Танилцуулга
Монгол улсын консерваторийн төрөлжсөн сургалттай Ерөнхий боловсролын сургууль
Ерөнхий эрдмийн хичээлийн 35 багштай.
Үүнээс: боловсролын зэргийн хувьд: докторант – 4,
магистр -17,
бакалавр – 13
Мэргэжлийн зэргийн хувьд: тэргүүлэх зэрэгтэй багш – 4
заах аргач багш – 13
- 2019-2020 оны хичээлийн жилд 1-12-р ангид 880 сурагч суралцаж байна.
Үүнээс: 1-5-р ангид – 215 сурагч
6-9-р ангид - 467 сурагч
10-12-р ангид – 199 сурагч
Мэргэжлээр ангилбал:
Төгөлдөр хуур : 235 сурагч
Утсан хөгжим : 199 сурагч
Үндэсний хөгжим : 145 сурагч
Үлээвэр хөгжим: 118 сурагч
Ардын бүжиг : 73 сурагч
Сонгодог бүжиг : 46 сурагч
Циркийн мэргэжлээр : 65 сурагч суралцаж байна.
- 2019-2020 оны хичээлийн жилд бага, суурь, бүрэн дунд боловсролын сургалтын хөтөлбөрт шинэчлэлт хийсэн. Үүний дагуу ЕЭТ-ийн багш нар судлагдахуун болгоноор баг болон ажиллаж сургуулийн 17 хөтөлбөрийг шинэчилсэн.
- Ерөнхий боловсролын сургууль 4 заах аргын нэгдэлтэй. Үүнд:
- Байгалийн ухааны заах аргын нэгдэл
- Ахлагч нь химийн багш П.Уранбилэг
- Нийгмийн ухааны заах аргын нэгдэл
- Ахлагч нь түүхийн багш С.Сарантуяа
- Гадаад хэлний заах аргын нэгдэл
- Ахлагч нь Англи хэлний багш Ц.Оюунболор
- Бага ангийн заах аргын нэгдэл
- Ахлагч нь Бага ангийн багш Д.Алтантуяа
- Олимпиад уралдаан тэмцээн
- 2019 оны 4 сард Боловсролын үнэлгээний төвөөс зохион явуулсан “Боловсролын чанарын үнэлгээний шалгалт”-нд 9-р ангийн 3 бүлгийн 78 сурагч Математик, Монгол хэл, Гадаад хэл, Хими, Физикийн хичээлийн агуулгаар шалгалт өгч нийслэлийн “ТОП-20” сургуулийн “Батламж”-аар шагнуулсан.
- БСШУСЯамны улсын олимпиад зохион байгуулах хороо, Сэтгэх чадвар төв, Ерөнхий эрдмийн тэнхимийн хамтран Улсын сэтгэх чадварын I даваа буюу сургуулийн аварга шалгаруулах олимпиадыг амжилттай зохион байгууллаа. Үүнд: нийт 155 сурагч анги хамт олноо төлөөлөн оролцсоноос гадна, сэтгэх чадварын дугуйланд хамрагддаг сурагчид оюуны хурд, сэтгэх чадвараараа өрсөлдөв.
- Нийслэлийн боловсролын газраас зохион явуулдаг “Эх хэлээрээ зөв сайхан бичицгээе” монгол хэлний олимпиадад 3-5-р ангийн 114 сурагчид оролцож Р.Ганзул багштай 4б анги, Ө.Адилбиш багштай 5а анги амжилттай сайн тусгай байр эзлэн “Батламж” гардан авсан.
- Дүүргийн орос хэлний сурагчдын олимпиадад 9-р ангийн 6 сурагч оролцож 9а ангийн сурагч Б.Мишээл, Танан нар 5,6-р байрыг тус тус эзэлсэн. Орос хэлний багш Ж.Баярсувд багш нарын олимпиадад оролцон тусгай байрын шагнал авсан.
- 2019 оны 3-р сард зохиогддог олон улсын математикийн “Кенгуру” олимпиадад 3-12-р ангийн 203 сурагч оролцож 5а ангийн сурагч Б.Анужин “Алтан”медаль, 4а ангийн сурагч Г.Анар “Мөнгөн” медаль хүртсэн
- Илтгэл эрдэм шинжилгээ
“Суралцагчдын ялгаатай байдлыг сургалтанд харгалзах нь, үйл ажиллагаа, үр дүн” илтгэлийн уралдаанд тус тэнхимийн 35 багшаас 22 багш оролцож, дүүргийн уралдаанд Математик – мэдээлэл зүйн багш Ц.Ариунсүрэн 4-р байр, Физик-мэдээлэл зүйн багш Б.Ариунжаргал 3-р байр, Биеийн тамирын багш О.Энхтүвшин 4-р байрыг тус тус эзэлсэн.
- Төгсөгчдийн мэдээлэл
2018-2019 оны хичээлийн жилд төгөлдөр хуурын мэргэжлээр 10 сурагч, утсан хөгжмийн мэргэжлээр 12 сурагч, үндэсний хөгжмийн мэргэжлээр 1 сурагч, ардын бүжгийн мэргэжлээр 11 сурагч суралцаж төгссөн.