Мэдээ мэдээлэл

Бүгд Найрамдах Итали улсын Ром хотын Санта Чечилиа Консерваторийн гадаад харилцааны албаны төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Маэстро Леа Паварини, Дуулаачийн тэнхимийн багш Эмануэла Салуччи нар 2023 оны 5-р сарын 27-ны өдөр Монгол Улсын Консерваторид ажлын айлчлал хийлээ.

Уулзалтын эхэнд Монгол улсын Консерваторийн захирал,Доктор,дэд профессор Ц.Шаравцэрэн,Уран сайхны удирдагч,зөвлөх профессор Ц.Пүрэвхүү нар сургуулийн сургалтын үйл ажиллагааны талаар мэдээлэл өгсөн юм.
Энэхүү айлчлалыг Монгол Улсын БШУЯ, Соёлын яам болон Монгол Улсаас Итали улсад суугаа ЭСЯ, Итали улсаас Монгол улсад суугаа ЭСЯ хамтран зохион байгууллаа. Уулзалтын үеэр Италийн Ром хотын Санта Чечилиа Консерватори, Монгол Улсын Консерваторийн хамтын ажиллагааг албан ёсоор хамтын ажиллагааны гэрээ байгуулан эхлүүлэх талаар тохиролцолд хүрлээ. Хоёр сургууль хамтран ERASMUS+ хөтөлбөрт хамрагдах, багш нарын богино хугацааны мэргэжил дээшлүүлэх курсыг зохион байгуулах, оюутан солилцох, уран бүтээл эрдэм шинжилгээний хамтарсан төсөл хэрэгжүүлэх боломжуудын талаар хэлэлцэв.
2023-05-29
© 2020. www.conservatory.edu.mn | All Rights Reserved.