1.Бакалаврын хөтөлбөрийн нэмэлт элсэлтийн бүртгэл 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэж явагдана.
2.Консерваторид элсэхээр бүртгүүлэгч нь 1 ба түүнээс дээш хөтөлбөрт зэрэг бүртгүүлж ур чадварын шалгалт өгч болох бөгөөд энэ тохиолдолд хөтөлбөр тус бүрээр бүртгэлийн хураамж төлнө.
3.Бүртгүүлэгч нь дараах материалыг авч ирж бүртгүүлнэ.
Үүнд:
- –Бүрэн дунд боловсролын гэрчилгээ–Хоёр дахь дээд боловсрол эзэмшсэн бол диплом /эх хувь/, нотариатаар баталгаажуулсан хуулбар
–ЭЕШ-ын батламж
–Сурагчийн хувийн хэрэг эх хувиар
–Иргэний үнэмлэх, хуулбарын хамт
–3х4 хэмжээтэй зураг 2 хувь /сүүлийн 6 сарын хугацаанд авахуулсан байх/
–Хөгжмийн мэргэжлээр элсэгчид нь мэргэжлийн диплом, хуулбарын хамт
–Элсэлийн бүртгэлийн хураамж 15 000 төгрөгийг Төрийн сангийн 100900015040 дансанд тушааж баримтаа авчирна. Гүйлгээний утга дээр овог, нэр, регистр, элсэх мэргэжлийг бичнэ.