» Бакалаврын хөтөлбөрт оюутан элсүүлэхэд тавигдах шаардлага:
• Бүртгүүлэгч нь бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой байна.
• Бүртгүүлэгч боловсролын үнэлгээ, арга зүйн байгууллагаас цахимаар олгосон элсэлтийн шалгалтын дүнг илэрхийлсэн батламжтай байна.
• Элсэлтийн шалгалтын босго оноо болон “ур чадварын шалгалт”-ын босго оноог хангасан байх
» Элсэлтийн шалгалтын босго оноо
Индекс | Хөтөлбөрийн нэр | Элсэлтийн
шалгалт-1 |
босго оноо | Элсэлтийн шалгалт-2 | босго оноо |
011425 | Багш, бүжгийн боловсрол | Монгол хэл, Нийгэм судлал | 450 | Ур чадварын шалгалт | 640 |
021501 | Хөгжмийн урлаг | Монгол хэл, Нийгэм судлал | 450 | Ур чадварын шалгалт | 640 |
021507 | Хөгжимдөх урлаг | Монгол хэл, Нийгэм судлал | 450 | Ур чадварын шалгалт | 640 |
021508 | Дуулах урлаг | Монгол хэл, Нийгэм судлал | 450 | Ур чадварын шалгалт | 640 |
021509 | Үндэсний язгуур урлаг | Түүх, Нийгэм судлал | 450 | Ур чадварын шалгалт | 640 |
021510 | Жүжиглэх урлаг /цирк/ | Монгол хэл, Нийгэм судлал | 450 | Ур чадварын шалгалт | 640 |
» Дараах тохиолдолд элсэлтийн шалгалтын оноо шаардахгүй элсүүлнэ. Үүнд:
- * Дэд бакалавр, бакалаврын боловсролтой иргэн
- * МУК-ийн шаталсан сургалттай ЕБС болон түүний харьяа сургуулийн төгсөгч
- * Олон улсад нийтлэг хүлээн зөвшөөрдөг шалгалтын дүн оноог БҮТ-өөр дүйцүүлэн тооцож батламж авсан иргэн
- * Гадаадын их дээд сургуулиас ижил түвшний хөтөлбөрт шилжин суралцах иргэн
- * Суралцах мэргэжлийн чиглэл /хөтөлбөр/-ээрээ 3-с доошгүй жил ажилласан 30-с дээш насны иргэд