Магистрын хөтөлбөрийн элсэлтийн бүртгэл 2026 оны 09 дүгээр сарын 7-ноос 2026 оны 09 дүгээр сарын 26-ыг дуустал 9:00-17:00 цагийн хооронд явагдана.
Та дараах материалыг бүрдүүлэн МОНГОЛ УЛСЫН КОНСЕРВАТОРИЙН ХИЧЭЭЛИЙН 1-Р БАЙР СБЗГ /101 тоот/ӨРӨӨНД ИРЖ БҮРТГҮҮЛНЭ ҮҮ.
1. Төрийн албан хаагчийн анкет /1 маягт/
2. Өмнөх шатны боловсролын үнэмлэх
3. Иргэний үнэмлэхний лавлагаа /E-Mongolia-аас/
4. 3х4 зураг 2 ш
5. Бүртгэлийн хураамж 100 000 төгрөг /Төрийн сан 740090 100900015418, гүйлгээний утга: Овог нэр, Регистрийн дугаар/
6. Өөрийн нэр хаягаар бүртгэлтэй албан ёсны цахим хаяг /FB, gmail/
Гадаад оюутан бүртгүүлэхдээ:
1. Гадаад паспорт болон тухайн улсын иргэний үнэмлэх, хуулбар
2. Төгссөн диплом, үнэмлэх /Нотариатаар баталгаажуулсан орчуулга, эх хувь/
3. Элсэлтийн хураамж 300 000 төгрөг /Төрийн сан 740090 100900015418, гүйлгээний утга: Овог нэр, регистрийн дугаар/
4. Тухайн улсын сургуулийн сайтад төгссөн лавлагаа,/англи хэл дээр хэвлэж авчрах/
5. Монгол хэлний шалгалтын сертификат, хуулбар
6. 3х4 хэмжээтэй зураг – 1 ш
7. Өөрийгөө товч танилцуулсан өргөдөл /монгол хэл дээр /