Гадаад элсэгч бакалавр

» Гадаад иргэнийг элсүүлэхэд тавигдах шаардлага:

•  Монгол хэлний мэдлэг чадварын түвшин тогтоох шалгалт өгч тэнцсэн батламж авсан байх /TopMon шалгалтын 4-с дээш оноо авсан байх/

•  Монгол хэлний түвшин тогтоох шалгалтын шаардлага хангаагүй гадаадын иргэдийг монгол хэлний бэлтгэл ангид бүртгэн суралцуулна.

 

» Гадаад иргэд бүртгүүлэх:

Гадаад иргэдийн бүрдүүлэх материал:

•  Гадаад паспорт

•  Сургууль төгссөнийг гэрчлэх баримт бичгийн эх хувийг наториатаар баталгаажуулан, албан ёсны орчуулгын хамт, төгссөн сургуулийн сайт болон QR код/

•  Тухайн орны иргэний үнэмлэхтэй дүйцэх бичиг баримт

•  3х4 хэмжээтэй зураг 2 хувь /jpeg өргөтгөлтэй/

•  Гадаадын их дээд сургуулиас шилжин суралцах тохиолдолд тухайн сургуульд суралцаж байгааг батлах баримт бичиг, албан ёсны орчуулгын хамт

• Бүртгэлийн хураамж 300,000₮ төлсөн баримт /Төрийн сангийн 100900015040 дансанд тушааж, утга дээр паспортын нэр англиар, паспортын дугаар, мэргэжил бичих/

Бүртгүүлэгч нь Консерваторид 1 ба түүнээс дээш мэргэжлийн чиглэл /хөтөлбөр/-д зэрэг бүртгүүлж ур чадварын шалгалт өгч болох бөгөөд энэ тохиолдолд бүртгэлийн хураамжийг хөтөлбөр тус бүрээр төлнө.

 

» Гадаад элсэгч визний зөвшөөрөл хүсэх

Визний зөвшөөрөл авахад бүрдүүлэх материал:

1. Гадаад паспорт, хуулбарын хамт /паспортын хүчинтэй хугацаа суралцах хугацаанаас доошгүй/

2. 3,5х4,5 хэмжээтэй 1 хувь цээж зураг /academic_affair@conservatory.edu.mn -имэйл рүү файлаар явуулах/

3. Нэг жилийн сургалтын төлбөр 5 640 000₮  төрийн сан-100900015040 дансанд тушаасан баримтыг academic_affair@conservatory.edu.mn имэйл хаяг руу явуулна.   /гүйлгээний утга дээр паспортын нэрийг англиар, паспортын дугаар, мэргэжил бичих/

4. Эрүүл мэндийн дэвтэр, хуудас /сүүлийн 3-н сар/

5. Гэмт хэрэгт холбогдож байгаагүй цагдаагийн тодорхойлолт албан ёсны орчуулгын хамт

6. Тухайн улсын виз авах хотыг илгээх /Консул байдаг хот/

7. Элсэгч насанд хүрээгүй тохиолдолд Монгол Улсад байнгын оршин суудаг батлан даах иргэн дараах бичиг баримтуудыг бүрдүүлж өгнө /тухайн дүүргийн засаг даргын захирамж, хүүхэд амьдрах орчин болон батлан даагчийн талаарх эрсдлийн үнэлгээг тухайн хороогоор тогтоолгосон баримт, батлан дааж байгаа иргэний үнэмлэхний хуулбар, батлан даагчийн орлогын баримт/

8. Элсэгч насанд хүрээгүй тохиолдолд төрсний гэрчилгээний эх хувийг нотариатаар батлуулан албан ёсны орчуулгын хамт

9. Визний материалын хураамж 8000₮ төгрөг ГИХГ-т тушаана.

10. Виз албан ёсоор гарсан үед сургуулийн гадаад харилцааны ажилтан QR бүхий бичгийг элсэгчийн хаяг руу илгээнэ.

11. Суралцагч тухайн улсад суугаа Монгол улсын элчин сайдын яам, консулын газраас E2 ангиллын виз авч Монгол улсад ирэх ба ирсэнээс хойш 2 хоногийн дотор сургуулийн гадаад харилцаа, төсөл хөтөлбөрийн албанд, 3 хоногийн дотор ГИХГ–т бүртгүүлж, оршин суух зөвшөөрөл авах хүсэлт илгээнэ.

» Гадаадын элсэгч оршин суух зөвшөөрөл хүсэхэд ГИХГ-т бүрдүүлэх материал:

  • * Гадаадын иргэний паспорт, хуулбарын хамт
  • * 3,5х4,5 хэмжээтэй 1 хувь цээж зураг /file-аар/ илгээх /цагаан фонтой байх, чих бүтэн гарсан/ academic_affair@conservatory.edu.mn
  • * Хорооны тодорхойлолт /байнгын оршин суух хаяг/
  • * Байрны гэрээ /хуулбар/
  • * Эрүүл мэндийн дэвтэр, хуудас /сүүлийн 3-н сар/
  • * Гэмт хэрэгт холбогдож байгаагүй цагдаагийн тодорхойлолт албан ёсны орчуулгын хамт
  • * Сургуулийн гэрээ
  • * Оршин суух үнэмлэхний тэмдэгтийн хураамж ГИХГ-т төлнө.
  • * Оршин суух үнэмлэх авсан элсэгч үнэлмлэхний хугацаа дуусахаас 14-с дээш хоногийн өмнө сунгана. Хугацаа хэтэрсэн тохиолдолд ГИХГ-с хасалт хийгдэж дахин виз хүсэх материалыг бүрдүүлнэ.
  • * Оршин суух үнэмлэхийг гээгдүүлсэн тохиолдолд хуулийн дагуу хариуцлага хүлээж, хуулийн дагуу шаардлагатай материал бүрдүүлнэ.
© 2020. www.conservatory.edu.mn | All Rights Reserved.