МОНГОЛ УЛСЫН КОНСЕРВАТОРЫН 2025-2026 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ЭЛСЭЛТ
/Ерөнхий боловсролын I, VI, VIII анги/
Цахим бүртгэл: III/24-III/28-ны 09:00 – 17:00 цагт явагдана.
* Бүртгэлийн линк 2025.03.24-ний 09:00 цагаас вэб дээр нээгдэнэ.
Шалгалтыг III/31-IV/04-нд 09:00 – 17:00 цагт сургуулийн II байранд зохион байгуулна.
САНАМЖ
Элсэлтийн шалгалтад цахимаар бүртгүүлэх болон шалгалтын товын дагуу шалгуулахаар ирэхэд анхаарах зүйлс:
1. Хүүхдийн нас, анги тохирч байгаа эсэхийг нягтлах
2. Шалгалтын товыг www.conservatory.edu.mn вэб сайт, Монгол Улсын Консерватори,Mongolian State Conservatory пэйж хуудсаар мэдээлнэ.
3. Элсэлтийн шалгалтын төлбөрийг / 50000₮/ Монгол Улсын Консерваторын Төрийн сангийн 100900015418 тоот дансанд тушааж, гүйлгээний утга дээр хүүхдийн овог нэр, регистрийн дугаар, мэргэжлийг бичнэ.
4. Цахимаар бүртгүүлэхдээ 1-ээс дээш мэргэжлээр шалгалт өгөх бол мэргэжил тус бүрээр шалгалтын төлбөр төлж, баримтыг /зургаар байж болно/ авч ирнэ.
5. Шалгуулахаар ирэхдээ :
– 1-р ангид бүртгүүлсэн хүүхдүүд төрсний гэрчилгээ /эх хувь/, төлбөр төлсөн баримтыг бэлнээр /зургаар байж болно/ ;
– 5, 7-р ангийн хүүхдүүд хувийн хэрэг /эх хувь болон зургаар/, төлбөр төлсөн баримтыг /зургаар байж болно/ авч ирнэ.
Холбогдох утас: +976 88015056