Монгол Улсын Гавьяат багш, дэд профессор, цохивор хөгжмийн багш Б.Зоригтын нэрэмжит мэргэжлийн цохивор хөгжимчдийн улсын анхдугаар уралдааны удирдамж
Монгол Улсын Гавьяат багш, дэд профессор, цохивор хөгжмийн багш Б.Зоригтын нэрэмжит
мэргэжлийн цохивор хөгжимчдийн улсын анхдугаар уралдааны удирдамж
Уралдааны зорилго
Б.Зоригтын нэрэмжит мэргэжлийн цохивор хөгжимчдийн улсын анхдугаар уралдааны зорилго нь цохивор хөгжимчид, уран бүтээлчдийг дэмжих, залуу хөгжимчдийн ур чадварыг дээшлүүлэх, харилцан туршлага солилцох боломжийг олгох, тэдний урын санг монголын болон дэлхийн хөгжмийн сор болсон бүтээлүүдээр баяжуулан чадвараа сорих боломжийг олгох, авьяаслаг хөгжимчдийг тодруулан сурталчлах, монголын цохивор хөгжмийн хөгжлийг олон улсын түвшин рүү ойртуулахад хувь нэмэр оруулах зэрэгт оршино.
Уралдааныг зохион байгуулах журам
Тусуралдааныг Audu music for all НҮТББ, Монгол Улсын Консерватороос хамтран зохион байгуулж буй бөгөөд уралдааныг зохион байгуулах хороог томилон ёс зүйн зарчмыг баримтлах болно. Уралдааны журам болон ёс зүйн дүрэм нь тус уралдааны салшгүй хэсэг болох ба тэдгээрийг оролцогч, шүүгч, эсвэл зохион байгуулагч зөрчсөн тохиолдолд ТББ-ын зүгээс ажлыг нь түдгэлзүүлж болно.
Шүүгчдийн үүрэг
• Шүүгчид уралдаанд оролцогчдыг оноо өгөх системээр дүгнэнэ.
• Уралдааны явц дахь маргаантай асуудлыг шүүгчид болон зохион байгуулах комисс шийдвэрлэнэ.
• Бүх шатны шалгаруулалтад шүүгчдийн шийдвэр эцсийнх байна.
Уралдааны материалыг хүлээн авах болон шалгаруулах журам
• Оролцогчид өөрсдийн материалыг жагсаалтын дагуу үнэн зөв бөглөж ирүүлэх ба үнэн зөв бөглөөгүй тохиолдолд уралдаанд оролцуулахгүй.
• Уралдаанд оролцогчдын дарааллыг сугалаагаар зохицуулж, уралдааныг дуустал баримтална.
• Оролцогчид яруу хэнгэрэг, жижиг бөмбөрөөс бусад хөтөлбөрийг ноотгүй, цээжээр хөгжимдөнө.
• Оролцогчид хамсран хөгжимдөгчийг (концертмейстр) өөрсдөө хариуцна.
• Цаг заасан бүтээлүүдээс хугацаа хэтэрсэн тохиолдолд тоглолтыг зогсоох буюу оролцогчийн тоглолтын гүйцэтгэл уралдааны төвшинд хангалтгүй бол шүүгчид тоглолтыг зогсоож болно.
• Шүүгчдийн нэгдсэн дүнг олон нийтэд ил тод харуулна.
• Уралдаанд оролцогчид бүртгэлийн хураамж 50,000₮ (тавин мянган төгрөг) ТББ-ын Хас Банк 5005842351 дансанд төлөх ба энэ нь оролцогчдын бүртгэл зохион байгуулах үйл ажиллагаанд зарцуулагдана. Гүйлгээний утгад оролцогч өөрийн овог нэр, утасны дугаарыг бичихийг анхаарна уу.
• Бүртгэлийн хураамж болон бусад материалыг оролцогчдод буцааж олгохгүй.
• Оролцогчдын мэдээллийг ТББ хоёрдогч этгээдэд дамжуулахгүй ба чандлан хадгална.
• 3-р шатнаас шалгарсан оролцогч концерт бүтээлийг симфони найрал хөгжимтэй хөгжимдөнө.
• Уралдаантай холбоотой санал хүсэлт, гомдлыг зөвхөн бичгээр хүлээн авна.
• Уралдааны шагналтнууд уралдаан зохион байгуулах хорооноос зохион байгуулж байгаа хаалтын ёслолын ажиллагаа, гала тоглолтод оролцох үүрэгтэй ба хэрэв оролцохгүй болсон тохиолдолд тоглолтоос 12 цагийн өмнө мэдэгдэнэ.
• Уралдаанд оролцогчид уралдааны үеэр видео бичлэг хийж нийтлэхийг хориглоно.
• Уралдааныг зохион байгуулах хороо нь уралдаанд хамааралтай бэлтгэл болон шалгаруулалтын явцын бүхий л аудио, видео бичлэг хийх, гэрэл зургийг хэвлэн нийтлэх, олшруулах, түгээх эрхийг эдэлнэ.
Уралдааны ангилал
Мэргэжлийн цохивор хөгжимчдийн уралдаан нь дараах гурван ангилалтай. Оролцогчийн насыг 2025 оны 3-р сарын 7-ны өдрөөр тодорхойлно.
С ангилал- Нас: 12-15 (2013 оны 3-р сараас сараас өмнө төрсөн хүн байна)
В ангилал- Нас: 16-19 (2009 оны 3-р сараас сараас өмнө төрсөн хүн байна)
А ангилал- Нас: 20-35 (2005 оны 3-р сараас сараас өмнө төрсөн хүн байна)
Уралдааны шагнал, урамшуулал
Уралдааны шагналыг шүүгчдийн бүрэлдэхүүний гаргасан дүнгийн дагуу хуваарилна. Шүүгчдчийн шийдвэрээр шагналт байрны дүн хүрэхгүй тохиолдолд аль нэг байр олгогдохгүй байх эсэх нь шүүгчдийн шийдвэр болно.Уралдаанд оролцогчдын онооны байдлыг харгалзан аль нэг байрыг олгохгүй байх юмуу, хувааж олгох эрхийг шүүгчид эдэлнэ. Шүүгчдийн гаргасан шийдвэр хүчин төгөлдөр байх ба эцсийн шийдвэр байна.
С ангилал
Нэгдүгээр байр: Диплом, мөнгөн шагнал, 1,000,000 төгрөг
Хоёрдугаар байр: Диплом, мөнгөн шагнал, 500,000 төгрөг
Гуравдугаар байр: Диплом, мөнгөн шагнал, 300,000 төгрөг
В ангилал
Нэгдүгээр байр: Диплом, мөнгөн шагнал, 3,000,000 төгрөг
Хоёрдугаар байр: Диплом, мөнгөн шагнал, 2,000,000 төгрөг
Гуравдугаар байр: Диплом, мөнгөн шагнал, 1,000,000 төгрөг
Тусгай байр: Диплом, мөнгөн шагнал, 800,000 төгрөг
А ангилал
Нэгдүгээр байр: Диплом, мөнгөн шагнал, 5,000,000 төгрөг
Хоёрдугаар байр: Диплом, мөнгөн шагнал, 3,500,000 төгрөг
Гуравдугаар байр: Диплом, мөнгөн шагнал, 2,000,000 төгрөг
Тусгай байр: Диплом, мөнгөн шагнал, 1,500,000 төгрөг
Доорх шагнал нь ангилал хамаарахгүй олгогдоно. Үүнд:
• Шүүгчдийн нэрэмжит шагнал
• Ивээн тэтгэгчийн нэрэмжит шагнал
Уралдааны бүртгэл
Уралдаанд оролцогчид өөрсдийн материалыг 2025 оны нэгдүгээр сарын 15-наас хоёрдугаар сарын 15-ны 17:00 цаг хүртэл хүлээн авна. Оролцогчид aydumusicforall@gmail.com хаягаар өөрсдийн материалыг илгээнэ. Дутуу бүрдүүлсэн оролцогчийг уралдаанд оролцуулахгүй болохыг анхаарна уу.
Уралдаан болох хугацаа
Б.Зоригтын нэрэмжит мэргэжлийн цохивор хөгжимчдийн улсын анхдугаар уралдаан нь 2025 оны гуравдугаар сарын 7-14-ний өдрүүдэд зохион байгуулна.
• 2025 оны 3-р сарын 10 (Даваа гараг)- Нээлтийн үйл ажиллагаа, сугалаа (9:00-12:00), С ангилал, А ангилал I шат (14:00-19:00), МУК-ын концертын Б танхим
• 2025 оны 3-р сарын 11 (Мягмар гараг)- В ангилал I шат (9:00-13:00), А ангилал II шат (14:00-18:00) МУК-ын концертын Б танхим
• 2025 оны 3-р сарын 12 (Лхагва гараг)- В ангилал II шат (14:00-18:00)МУК-ын концертын Б танхим
• 2025 оны 3-р сарын 13 (Пүрэв гараг)- А ангилал III шат (09:00-13:00), МУК-ын концертын Б танхим
• 2025 оны 3-рсарын 13 (Пүрэв гараг)-18:30 -Олон улсын цохивор хөгжимчдийн тоглолт, Улсын филармоний концертын танхимд
• 2025 оны 3-р сарын 14 (Баасан гараг)- Шагналтнуудын тоглолт, Улсын филармонийн концертын танхимд. Цагийг жич зарлана.
Уралдааны хөтөлбөр
С ангилал
Нэг шатлалт уралдаан ба хоёр бүтээл хөгжимдөнө.
1. Оролцогчийн өөрийн сонгох хөтөлбөр. Царгил, жижиг бөмбөр, маримба зэрэг хөгжимд зориулсан бүтээл
2. Оролцогчийн өөрийн сонгох хөтөлбөр. Дурын хөгжмийн зэмсгээр.
В ангилал
Хоёр шатлалт уралдаан. Хоёр шатанд хөгжимдөх маримбын зохиол давхацахыг хориглоно.
Нэгдүгээр шат
1. Вибрафон хөгжимд зориулж найруулсан дараах бүтээлээс нэгийг хөгжимдөх. Үүнд:
a. Э.Түвшинсайханы найруулга “Алсын газрын зэрэглээ”
b. Н.Бямбадоржийн найруулга “Үхэрт хөндий”
c. Н.Азтүшигийн найруулга “Мандах нар”
2. Оролцогчийн өөрийн сонгох хөтөлбөр- Маримба хөгжимд зориулсан бүтээл. Хамгийн ихдээ 7 минутын урттай байх ба сонгосон зохиол нь төгөлдөр хуурын хамсраа болон дангаарын аль алинаар байж болно.
Хоёрдугаар шат
1. Жижиг бөмбөрт зориулсан бүтээл. Delecluse-ийн жижиг бөмбөрт зориулсан 12 этюд бүтээлээс аль нэг ангийг сонгож заавал хөгжимдөх
2. Царгил хөгжимд зориулсан бүтээл. Randy Eyles, Floyd Werle нарын найруулга “Алтан үе” бүтээлийг заавал хөгжимдөнө.
3. Оролцогчийн өөрийн сонгох хөтөлбөр- Маримба хөгжимд зориулсан бүтээл. Хамгийн ихдээ 10 минутын урттай байх ба сонгосон зохиол ньтөгөлдөр хуурын хамсраа болон дангаарын аль алинаар байж болно.
А ангилал
Гурван шатлалт уралдаан.
Нэгдүгээр шат
1. Маримба хөгжмийн бүтээл. И.С.Бахын Виолончельд зориулсан сюитээс хоёр ангийг сонгох. Нэг хурдан(gigue), нэг удаан анги ( prelude эсвэл sarabanda) байна. Эсвэл И.С.Бахын хийлд зориулсан сонатын хоёр ангийг сонгож хөгжимдөнө. Энэ нь нэг хурдан (presto), нэг удаан (adagio) анги байна.
2. Оролцогчийн өөрийн сонгох хөтөлбөр- Вибрафон хөгжимд зориулсан бүтээл. 8 минутаас хэтрэхгүй байна.
Хоёрдугаар шат
1. Оролцогчийн өөрийн сонгох хөтөлбөр- Маримба хөгжимд зориулсан бүтээл. Хамгийн ихдээ 7 минутын урттай байх ба сонгосон зохиол нь төгөлдөр хуурын хамсраа болон дангаарын аль алинаар байж болно.
2. Цохивор хөгжимд зориулсан Rebonds В бүтээл
Гуравдугаар шат
1. Ludwig Albert /Rodrigo F.Marques-ийн Permafrost маримбад зориулсан концертын 2, 3-р анги
2. Б.Зоригтын “Зураглал” тимпанид зориулсан бүтээл
Уралдаанд бүрдүүлэх материал:
• Оролцогч бүр дараах формыг бөглөж илгээх буюу submit товчийг дарна. https://forms.gle/GzhUAqVh49Xaudcg9
• Өөрийн гэрэл зураг 1 ширхэг (4×6 харьцаатай). Тус гэрэл зургийг доод1е форм асуулга дотор хавсаргахыг анхаарна уу.https://forms.gle/GzhUAqVh49Xaudcg9
• Оролцогчид хөгжимдөх бүтээлийн ноотыг өөрсдөө хариуцна.
Уралдааны ёс зүйн зарчим
Тус уралдааныг Аudu music for all НҮТББ, Монгол Улсын Консерватороос хамтран зохион байгуулж буй бөгөөд уралдааныг зохион байгуулах хороог томилон дараах ёс зүйн зарчмыг баримтлах болно.
• Уралдаан зохион байгуулах хороо, шүүгчдийн бүрэлдэхүүн, зохион байгуулах хамтрагч байгууллага, хувь хүмүүс, оролцогч бүр Монгол Улсын хүний эрх, эрх чөлөөг хангаж, хүний эрхийн зарчмыг хүндэтгэж оролцоно.
• Уралдаан зохион байгуулах хороо, шүүгчдийн бүрэлдэхүүн, зохион байгуулах хамтрагч байгууллага, хувь хүмүүс, оролцогч бүр эрх чөлөөтэй, нэр төр, эрхийнхээ хувьд адил тэгш байна.
• Хүн бүр бүхий л эрх, эрх чөлөөг, арьс үндэс, арьсны өгнө, хүйс, хэл, шашин шүтлэг, улс төрийн болон бусад үзэл бодол, үндэсний буюу нийгмийн гарал, эд хөрөнгө язгуур угсаа болон бусад байдлын ялгааг эс харгалзан ямар ч гадуурхалгүйгээр эдлэх ёстой.
Уралдаан зохион байгуулах газар
Сүхбаатар дүүрэг, 7-р хороо, Бээжингийн гудамж, Монгол Улсын Консерватор
Уралдааны цахим хаяг:
Фэйсбуук: https://www.facebook.com/aydumusicforall
Инстаграм: https://www.instagram.com/musicforallbyaydu/
Имэйл: ауdumusicforall@gmail.com
Утас: 90113300