













Монгол Улсын Консерватор нь Монгол Хятадын хамтарсан Олон улсын дээд сургуультай хамтран 2025 оны 2 дугаар сарын 20-ны өдөр оюутан суралцагчдын дунд “Шинэ санаа Шилдэг бүтээл -2025” сэдэвт эрдэм шинжилгээни хурал амжилттай болж өндөрлөлөө. Тус хуралд хоёр сургуулийн нийт 16 илтгэгчид оролцож өөр өөрсдийн судалгааны ажлаар бүтээсэн уран бүтээлээр үзэсгэлэн болон эрдэм шинжилгээний илтгэл бэлтгэн оролцлоо.
“Шинэ санаа Шилдэг бүтээл -2025”
Монгол Улсын Консерватор нь Монгол Хятадын хамтарсан Олон улсын дээд сургуультай хамтран 2025 оны 2 дугаар сарын 20-ны өдөр оюутан суралцагчдын дунд “Шинэ санаа Шилдэг бүтээл -2025” сэдэвт эрдэм шинжилгээни хурал амжилттай болж өндөрлөлөө.
Тус хуралд хоёр сургуулийн нийт 16 илтгэгчид оролцож өөр өөрсдийн судалгааны ажлаар бүтээсэн уран бүтээлээр үзэсгэлэн болон эрдэм шинжилгээний илтгэл бэлтгэн оролцлоо.
Тус эрдэм шинжилгээний хурлын зорилго нь: Монгол судлал болон өрнө-дорнын урлаг судлал, дуу хөгжим, бүжиг, жүжиг, дүрслэх урлагийн бүтээлийн чиглэлээр онол, практикийн ач холбогдл бүхий судалгааны шинэ бүтээл, шинэлэг сэтгэлгээг хөгжүүлэх, нийтэд түгээн дэлгэрүүлэх, залуу судлаачдын судалгаа шинжилгээний уран чадварыг дээшлүүлэх, харилцан туршлага солилцох, эрдэм шинжилгээ, судалгаа, уран бүтээл бүтээн туурвих ажлыг хөхиүлэн дэмжих зорилготой байв.
Энэхүү эрдэм шинжилгээний хурлын хамрах хүрээ нь: Монгол судлал, өрнө-дорнын урлаг судлал, дүрслэх урлаг судлал, кино бүтээл, хиймэл оюун ухаан оролцсон уран бүтээлээс танилцуулах, харьцуулсан урлаг судлал; угсаатны урлаг судлалын чиглэлээр бакалавр, магистр болон докторын сургалтад хамрагдаж буй суралцагчид оролцсон илтгэл өгүүллээ уншиж хэлэлцүүлэхээс гадна, шилдэг уран бүтээлээрээ үзэсгэлэн гаргав.
Тухайлбал : Монгол Улсын Консерваторын IV курсын оюутан Билгүүн нь орчин цагийн жааз хөгжмийн “Боса нова” хэлбэрээр зохиосон “Цэцэг” дууны уран бүтээлээ танилцуулсан бол, Б.Ариунбат Буриад угсаатны “Шилдэй зай” дууны хувилбаруудыг хээрийн судалгаагаар илрүүлэн харьцуулан судалсан байна. Магистрант Тэнгис, Мөнхтулга, Түвшин нар нь морин хуурын зохиол бүтээлийн судалгааг хийж, Содонгэрэл нь БНХАУ-ын төгөлдөр хуурын сургалтад нөлөөлөх зарим хүчин зүйлс, Батсайхан, Ариунболд нар “Тогоонтөмөр хаан“ туулийн аялгууг судалсан илтгэлүүдээ хэлэлцүүлсэн нь урлаг судлалын хүрээнд шинэлэг ажлууд байлаа.
МХХОУДСургуулийн урлаг судлалын хөтөлбөрийн магистрант Сү Хуй, Ван Чин, Дэн Сү пин нар усан будгийн уран зураг, бийрэн бичгийн уран бичлэг, хиймэл оюун ухаан ашиглан 3D-р хөдөлгөөнт дүрсийг хүүхдийн кино уран бүтээлд ашиглах анимейшн, тэдгээр бүтээлээ компьютер график зураг ашиглан цаасан урлалын дүрслэлд оруулсан бүтээл туурвин уран чадвараа танилцуулсан бол Ван Сүэ Тин, Чин Фан Сян эмэгтэй магистрантууд орчин цагийн кино урлалын бүтээлд хүчээ сорин кино бүтээлийг хиймэл оюун ухаантай холбон, дуу авиа, хөгжмийн бүтээлийг ашиглан урласан бүтээлүүдээ танилцуулж олныг гайхшируулав. Мөн магистрант Чин Ке, Чен Си Ю нар устаж буй ардын дууны судалгааг хийж илтгэлээ хэлэлцүүллээ.
Ийнхүү тус эрдэм шинжилгээний хурал нь оюутан сурагчдын судалгаа шинжилгээг танилцуулахаас гадна, шилдэг уран бүтээл, шинэ санаа, шинэлэг арга барилаар судлах болж байгааг таниулсан, асуудал дэвшүүлсэн шилдэг бүтээлээр дүүрэн хурал болж өндөрлөлөө.