


Олон улсын шилдэг цохивор хөгжимчдийн тоглолт 2025.03.13-нд Улсын Филармонийн танхимд. Тус тоглолтоор Тайванийн Үндэсний Чиа-Игийн их сургуулийн туслах профессор, Бостоны их сургуулийн маримба хөгжмийн багш, PhD Вэйчен Лин, Техасын Их сургуулийн багш, маримба артист, PhD, Грэммийн шагналт нэр дэвшигч Линн Вартан, Мексикийн нэрт цохивор хөгжимчин, хөгжмийн зохиолч Хавиэр Нандаяапа нар гоцлон хөгжимдөнө.
Олон улсын шилдэг цохивор хөгжимчдийн тоглолт
03.13-нд Улсын Филармонийн танхимд
Percussion Event: Competition and the Concert-ийн хүрээнд олон улсын шилдэг цохивор хөгжимчдийн гоцлол, симфони найрал хөгжимтэй хамтарсан бүтээлийг толилуулж байна.
Тус тоглолтоор Тайванийн Үндэсний Чиа-Игийн их сургуулийн туслах профессор, Бостоны их сургуулийн маримба хөгжмийн багш, PhD Вэйчен Лин, Техасын Их сургуулийн багш, маримба артист, PhD, Грэммийн шагналт нэр дэвшигч Линн Вартан, Мексикийн нэрт цохивор хөгжимчин, хөгжмийн зохиолч Хавиэр Нандаяапа нар гоцлон хөгжимдөнө.
Тоглолтод:
Шинэ Зеландын хөгжмийн зохиолч Жон Сатасын “Бүхнийг ширтэгч тэнгэр” цохиворын хоршил, симфони найрал хөгжимд зориулсан концертыг анх удаа эгшиглүүлнэ.
Мексикийн маримба артист Хавиэр Нандаяапагийн Маримба, симфони найрал хөгжимд зориулсан концертын дэлхийн нээлт болно.
Тоглолтод урилгаар хөгжмийн зохиолч Жон Сатас, удирдаач Б.Лхагвасүрэн нар оролцож улсын филармонийн симфони найрал хөгжим хөгжимдөнө.
Цохивор хөгжимчдийн улсын анхдугаар уралдааны шагналтнуудын тоглолт
03.14-нд Улсын Филармонийн танхимд
Percussion Event: Competition and the Concert-ийн хүрээнд Б.Зоригтын нэрэмжит мэргэжлийн цохивор хөгжимчдийн улсын анхдугаар уралдааныг зохион байгуулж байна. Уралдааны зорилго нь цохивор хөгжимчид, уран бүтээлчдийг дэмжих, монголын цохивор хөгжмийн хөгжлийг олон улсын түвшин рүү ойртуулахад хувь нэмэр оруулах зэрэгт оршино.
Тус уралдаанаас шалгарсан гурван ангиллын шагналтнууд, МУК-ын цохивор хөгжмийн чуулга, Улсын филармонийн симфони найрал хөгжим тус тус хөгжимдөнө.
Зохион байгуулагч: Aydu Music for All NGO
Холбоо барих: 90113300
Фэйсбүүк: https://www.facebook.com/aydumusicforall
2025-03-06