Мэдээ мэдээлэл

МУК-ын ХСЗУТ-ээс зохион байгуулсан “Монголын шинэ хөгжим-100” VIII уралдаан нь энэ оны 3 дугаар сарын 27-ны өдөр амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Уралдаанд оролцсон нийт сурагчдадаа халуун баяр хүргэе.

МУК-ын ХСЗУТ-ээс зохион байгуулсан “Монголын шинэ хөгжим-100” VIII уралдаан нь энэ оны 3 дугаар сарын 27-ны өдөр амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Уралдаанд оролцсон нийт сурагчдадаа халуун баяр хүргэе.
Уралдаан нь “А” “B” “C” гэсэн гурван ангилалын хүрээнд зохион байгуулагдсан бөгөөд оюутан, сурагчид өөрсдийн бичсэн шинэ соргог бүтээлүүдээ сонордуулсан өдрүүд болж өнгөрөв. Энэ жилийн уралдаан нь монголын үндэсний хөгжмийн зэмсэг болох баяжуулсан бишгүүр хөгжмийн урын санг нэмэгдүүлэх зорилготой байсан ба уралдааны А ангилалд өрсөлдсөн хөгжмийн зохиомжийн ангийн оюутнууд нь тус хөгжимд зориулсан бүтээлүүд туурвиснаараа онцлог байлаа.
Тэмцээний 2-р шатны шалгаруулалт амжилттай өрнөж дууссан бөгөөд
Уралдааны А ангиллын
– Тэргүүн байранд Б.Оюу-Эрдэнэ IIIк “Уран сэтгэмж”
– Хоёрдугаар байранд Б.Бат-Үйлст Iк “Хэлэмгүй”,  хоёрдугаар байранд XiuBo бэлтгэл курс, “Хаврын хар дарсан зүүд”
– Гуравдугаар байранд О.Гүнбилэг Iк “Онгод”
– Тусгай байранд Ч.Тэмүүжин Iк “Нил ягаан”, тусгай байранд Г.Амартүвшин IIк “Дурсамж” бүтээлүүд тус тус шалгарлаа.
Мөн бидний уралдаантай хамтарсан “Үндэсний хөгжмийн тэнхим”-н нэрэмжит шагналыг Б.Бат-Үйлст хүртлээ.
Уралдааны B ангиллын
– Хоёрдугаар байранд Т.Марал Iк “Урь”
– Гуравдугаар байранд Б.Намуунаа Iк “Анир” бүтээлүүд тус тус шалгарав.
Уралдааны С ангиллын
– Тэргүүн байранд Г.Дагвадорж 11б “Хаврын тэнгэр”
– Хоёрдугаар байранд А.Төгс-Ирээдүй 12а “Үүлэн чөлөө”
– Гуравдугаар байранд М.Дөлгөөн 12г “Алтайн яруу”, гуравдугаар байранд А.Баярцэнгэл 12в “Говийн зүг”
– Тусгай байранд Д.Тэмүүлэн 9б “Ижий дээ яарах сэтгэл” бүтээлүүд тус тус шалгарлаа.
Уралдааныг амжилттай зохион байгуулахад олон хүний хөдөлмөр, цаг хугацаа, цаг хугацаа шингэсэн байдаг билээ. Уралдааныг санаачлагч МУК-ын ХСЗУТ-ийн багш хүндэт профессор С.Энхбулаг болон тусалж дэмжсэн ХСЗУТ-ийн нийт багш нартаа гүн талархаж байна.
Мөн энэхүү уралдааныг удаах жилдээ ивээн тэтгэж буй Нэгүн студийн захирал С.Одбаярт монголын урлагийн ирээдүй болсон залуу хөгжмийн зохиолчдыг дэмжиж, нийгмийн хөгжмийн боловсролыг нэмэгдүүлэх, хөгжмөөр дамжуулан соён гэгээрүүлэх их үйлсэд үнэтэй хувь нэмрээ оруулж буйд гүнээ талархаж байна.
Аливаа улсын тусгаар тогтнол, халдашгүй дархан байдал нь үндэсний өв соёл, ардын хөгжим, эх оронч сэтгэлгээтэй нягт холбоотой байдаг билээ. Энэ жилийн уралдаанд хамтран ажиллаж дэмжсэн МУК-н Үндэсний хөгжмийн тэнхимийн хамт олон болон тэнхимийн эрхлэгч Б.Эрдэнэ-Очир багшид талархал илэрхийлж байна.
Уралдааны “Үндэсний хөгжмийн тэнхим”-н нэрэмжит шагналыг зохиомжийн ангийн I дүгээр курсийн оюутан Б.Бат-Үйлст гардууллаа.
Уралдааны туршид том туслалцаа үзүүлсэн, уралдааны зарлал, мэдэгдэл, өргөмжлөл бүрийн загвар дизайныг сэтгэлээ гарган урласан ХСЗУТ-ийн багш Д.Амаржаргал, нарийн бичгээр ажилласан онолын ангийн I курсийн оюутан Б.Энхүүлэн, уралдааныг нээж үг хэлсэн МУК-ын захирал Ц.Шаравцэрэн болон сургалт бодлого зохицуулалтын албаны дарга Ш.Гульфайруз нартаа болон туслалцаа үзүүлсэн МУК-ын захиргаанд гүн талархал илэрхийлж байна.
Уралдаанд хүрэлцэн ирсэн хүндэт багш, оюутан сурагчид болон эцэг эхчүүддээ баярлалаа.
2025-03-31
© 2020. www.conservatory.edu.mn | All Rights Reserved.