Мэдээ мэдээлэл

Олон улсын болон дотоодын ижил төст сургууль, судалгааны хүрээлэнгийн эрдэмтэн багш, судлаач, оюутны эрдэм шинжилгээ, судалгааны бүтээлийг нийтэд таниулах, дэмжих, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, багш оюутны хамтын ажиллагааг өргөжүүлэх, онол практикийн мэдлэгийн уялдаа холбоог сайжруулах, академик хөгжмийн салбар дахь үлээвэр, цохивор хөгжмийн бүтээлийн талаарх мэдлэгийг гүнзгийрүүлэх, мэргэжлийн сургалтын арга барилыг шинэчлэх, бүтээлч туршлага солилцох нөхцлийг бий болгох зорилгоор хоёр дахь удаагаа Монгол Улсын Консерватор, ҮБХИС Цэргийн Хөгжмийн Политехник Коллеж хамтран ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ: МОНГОЛ ДАХЬ ҮЛЭЭВЭР, ЦОХИВОР ХӨГЖМИЙН СУРГАЛТ-2025 эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж амжилттай болж өндөрлөлөө.

ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ: МОНГОЛ ДАХЬ ҮЛЭЭВЭР, ЦОХИВОР ХӨГЖМИЙН СУРГАЛТ-2025 ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ
Олон улсын болон дотоодын ижил төст сургууль, судалгааны хүрээлэнгийн эрдэмтэн багш, судлаач, оюутны эрдэм шинжилгээ, судалгааны бүтээлийг нийтэд таниулах, дэмжих, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, багш оюутны хамтын ажиллагааг өргөжүүлэх, онол практикийн мэдлэгийн уялдаа холбоог сайжруулах, академик хөгжмийн салбар дахь үлээвэр, цохивор хөгжмийн бүтээлийн талаарх мэдлэгийг гүнзгийрүүлэх, мэргэжлийн сургалтын арга барилыг шинэчлэх, бүтээлч туршлага солилцох нөхцлийг бий болгох зорилгоор хоёр дахь удаагаа Монгол Улсын Консерватор, ҮБХИС Цэргийн Хөгжмийн Политехник Коллеж хамтран ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ: МОНГОЛ ДАХЬ ҮЛЭЭВЭР, ЦОХИВОР ХӨГЖМИЙН СУРГАЛТ-2025 эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж амжилттай болж өндөрлөлөө.
Тус хуралд : Ц.Ариунболд/ доктор (Ph.D), дэд профессор МУК, ҮЦХТ-ийн зөвлөх багш/ “Тогтвортой хөгжил: Мэргэжлийн үлээвэр хөгжмийн бага, дунд боловсролын сургалтын асуудалд”,
Г.Батдорж ахмад /ҮБХИС, ЦХПК, Мэргэжлийн боловсролын тэнхимийн багш/ “Цэргийн хөгжимчин бэлтгэх сургалт, түүнд хийсэн шинжилгээ”,
Ч.Наранхүү /хүндэт профессор МУК, ҮЦХТ-ийн зөвлөх багш/ “Анхан шатны сургалтад анхаарах зарим асуудалд”,
Г.Долгорсүрэн /МУК, ҮЦХТ-ийн багш/ “Хөгжмийн мэрэгжлийн боловсрол эзэмшсэн суралцагчдын дээд боловсролын сургалтад хамрагдаж буй байдалд хийсэн судалгаа” сэдвүүдээр мэргэжлийн үлээвэр хөгжмийн сургалтад тулгамдаж буй асуудлыг хөндөж, цаашид шийдвэрлэх арга зам, арга барилыг шинэчлэх тухай илтгэл тавьсан бол Ц.Уртнасан /хүндэт профессор МУК, ҮЦХТ-ийн зөвлөх багш/ “Мэргэжлийн уран бүтээл: концертмеистрийн үүрэг, хөгжимдөх сэтгэлгээний онцлог” сэдвээр концертмеистр бол багш, судлаач, уран бүтээлч, сэтгэл судлаач гэсэн тодорхойлолтыг дэвшүүллээ.
Мөн А.Ариунгэрэл /МУК, ҮЦХТ-ийн IV курс оюутан/ “Нарийн бүрээ хөгжмийн сургалтад Н.Ганбаатарын заах арга зүй ( О.БЁМЕ -ийн нарийн бүрээнд зориулсан концертын жишээн дээр)”,
А.Батням хошууч /ҮБХИС, ЦХПК, Хөгжмийн урлагийн тэнхимийн багш/ “Найрал хөгжмийн зохиолуудын ноотны цахим хуудас /вэб/ бүтээх боломж, түүнийг сургалтад ашиглах нь”,
М.Ундраа /доктор (Ph.D), дэд профессор МУК, ЭШИА дарга/ “СУИС, МУК-ийн бакалавр, ахисан түвшинд суралцагчдын үлээвэр хөгжмийн талаарх судалгааны чиг хандлага” сэдвээр тус тус илтгэлээ хэлэлцүүлж мэргэжлийн үлээвэр хөгжмийн урын сангийн асуудал, сургалт, судалгааны өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийж судалгааны үр дүнгээ танилцуулж Монголын хөгжмийн урлагт оруулсан багш нарын хувь нэмрийг нэгтгэн дүгнэх, үлээвэр хөгжмийн хөгжлийн асуудалд эрдэмтэн судлаачдын анхаарлыг хандуулж, өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагыг тодорхойлсон ач холбогдол бүхий хурал боллоо.
Хамтран ажилласан Монгол Улсын Консерваторын ҮЦХТ болон ҮБХИС Цэргийн Хөгжмийн Политехник Коллеж -ийн эрдэмтэн багш, судлаач, оюутан нартаа баяр хүргэж уралдаанд нь амжилт хүсье!
Монгол Улсын Консерваторын Эрдмийн зөвлөл, Эрдэм шинжилгээ иннновацын алба
2025-04-23
© 2020. www.conservatory.edu.mn | All Rights Reserved.