Мэдээ мэдээлэл

Монгол Улсын Консерваторийн нийт төгсөгчдөдөө ЭРДМИЙН БАЯРЫН МЭНД дэвшүүлье.

Онцгой авьяастны өлгий болсон Монгол Улсын Консерваторийн нийт төгсөгч нартаа ЭРДМИЙН БАЯРЫН МЭНД дэвшүүлье. Олон мянган авьяастнуудын дундаас шигшигдэн тодорч, сургуулиа амжилттай сайн суралцан төгсөж буй оюутнууд маань даль жигүүрээ гүйцээж, үүрээ орхин амьдралын их замд хөл тавих гэж байна.
Та бүхэн минь эцэг эхээс дуудах нэрээ эзэмшсэн мэргэжлээрээ чимж, өөрсдийн дуурьсгах алдраа бүтээж, эх орноо соён гэгээрүүлэх их үйлсийн эзэд байж, Дэлхийд гайхагдах уран бүтээлчид болоорой. Төрөлх сургууль, хайртай багш нарынхаа итгэлийг өндөрт өргөж яваарай!
Монгол Улсын Консерваторийн Захиргаа
Эрдмийн зөвлөл 2021.06.17
2021-06-17
© 2020. www.conservatory.edu.mn | All Rights Reserved.