“World Music Online Competition for Young Artists-2021” олон улсын уралдааныг Швейцарийн Хөгжлийн Агентлагийн санхүүгийн дэмжлэгтэйгээр зохион байгуулах гэрээнд гарын үсэг зурлаа.
Монгол Улсын Консерваториос санаачилж буй “World Music Online Competition for Young Artists-2021” олон улсын уралдааныг Швейцарийн Хөгжлийн Агентлагийн санхүүгийн дэмжлэгтэйгээр зохион байгуулах гэрээнд Монгол Улсын Консерваторийн захирал Ц.Пүрэвхүү, Швейцарийн хамтын ажиллагааны дарга Стефани Бурри нар гарын үсэг зурах ёслол 2021 оны 5 сарын 21-ний өдөр боллоо. Энэхүү уралдаан нь 17 нас хүртэлх өсвөрийн хөгжимчид, бүжигчид, циркчид, дуучид болон хөгжмийн зохиолчдын дунд зохиогдох ба дэлхийн бүхий л улс орны залуу уран бүтээлчдэд нээлттэй юм. Уралдааны албан ёсны үйл ажиллагаа 6-р сарын 1-нд эхэлнэ.
2021-05-24