Монгол Улсын Консерватори нь Улаанбаатар хотын номын сангуудад хөгжим урлаг судлалын чиглэлээр 13 төрлийн 100 гаруй номыг хандивлалаа.
Монгол Улсын Консерватори нь Засгийн газрын 2018 оны 241 дүгээр тогтоолоор баталсан “Сонгодог урлаг-III” үндэсний хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Соёл Урлагийн газраар дамжуулан Улаанбаатар хотын номын сангуудад хөгжим урлаг судлалын чиглэлээр 13 төрлийн 100 гаруй номыг хандивлалаа.
Ном хандивлах үйл ажиллагаанд Консерваторийн удирдлагууд, Нийслэлийн Соёл Урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн тэргүүтэй албаны хүмүүс оролцож, талархал гардуулав.
2021-04-07