Уран бүтээл

Хөгжмийн Ухаан Дуулаачийн Сургуулийн Дуулаачийн тэнхимээс зохион байгуулсан “АЛТАН ТАЙЗ РУУ” сурагчдын дууны анхдугаар онлайн уралдаан амжилттай явагдаж дүнгээ гаргалаа.

Монгол Улсын Консерваторийн Хөгжмийн Ухаан Дуулаачийн Сургуулийн Дуулаачийн тэнхимээс санаачлан ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын дунд “АЛТАН ТАЙЗ РУУ” дууны онлайн уралдааныг 2 үе шаттайгаар амжилттай зохион явуулж, дүнгээ гаргалаа. Тус уралдаанд Улаанбаатар хот болон 14 аймгийн нийт 70 гаруй сурагчид оролцож, өөрсдийн авьяас чадвараа сорьж өрсөлдлөө. Уралдааны Гран При шагналыг Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4-р сургуулийн 12 ангийн сурагч Эрдэнэбаатарын БАЯРЖАВХЛАН хүртэж, 5000,000 /таван сая/ төгрөгний үнэ бүхий шинэ дуу бүтээлгэх эрх, Монгол Улсын Консерваторийн Дуулаачийн тэнхимд УРИЛГААР СУРАЛЦАХ ЭРХИЙН БИЧИГ-ээр шагнагдлаа.
Сурагч Э.Баяржавхландаа уралдаанд амжилттай оролцон Гран При шагнал хүртсэнд баяр хүргэж, сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсье!
Энэхүү уралдааныг санаачлан зохион байгуулсан Дуулаачийн тэнхимийн эрдэмтэн багш нартаа талархал дэвшүүлье!
2021-06-29
© 2020. www.conservatory.edu.mn | All Rights Reserved.