Сургуулиуд

Ази, Номхон далайн орнуудын “Новые имена”- XXXI олон улсын хүүхэд, залуусын урлагийн уралдаанд Онцгой амжилт үзүүлсэн багш сурагчдад шагнал гардуулав.

ОХУ-ын Хабаровск хотноо Ази, Номхон далайн орнуудын “Новые имена”- XXXI олон улсын хүүхэд, залуусын урлагийн уралдаан – фестиваль 2021 оны 01 сараас 04 сарын 01-ны хугацаанд зохиогдсон бөгөөд ОХУ, Монгол, Япон, АНУ, БНСУ, БНХАУ зэрэг дэлхийн 6 орны 350 гаруй өсвөрийн залуу уран бүтээлчдийн бүтээлийг урлагийн 6 төрлөөр 07-18 насны ангилалаар сонгон шалгаруулсан байна.
Энэхүү олон улсын уралдаанд амжилттай оролцож, онцгой амжилт гаргасан Монгол Улсын Консерваторийн СХМС-ийн 5 сурагчид, мэргэжлийн багш Г.Ганчимэг, ҮХМС-ийн 3 сурагч, мэргэжлийн багш П.Мөнгөнцэцэг, Хүүхдийн ордны багш МУГБ Энхтуяа, Аялгуу хамтлагийн авьяаслаг сурагчдад уг фестивалийн дипломыг хүндэтгэлтэй гардуулахаар Монгол Улсын Консерваторид УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан тэргүүтэй албаны хүмүүс өнөөдөр 06 сарын 17-нд 13:00 цагт хүрэлцэн ирж, шагнал гардуулах ёслол зохион байгууллаа. Энэхүү ёслолд Монгол Улсын Консерваторийн захирал, МУУГЗ, профессор Ц.Пүрэвхүү, мэргэжлийн сургуулийн удирдлагууд, амжилт гаргасан багш сурагчид оролцож, авьяаслаг сурагчид маань өөрсдийн бүтээлээсээ толилуулав.
“Новые имена” фестивалийн Гран При шагналын эзэн-ээр ҮХМС-ийн 1-р курсын оюутан Э.Энхбат шалгарч, ОХУ-ын Соёлын яамны диплом, олон улсын “Новые имена – Шинэ нэрс” буяны сангийн Алс Дорнод дахь салбарын диплом, 36.000 рубль /1200,000 төгрөг/ мөнгөн шагналаар шагнагдаж, төрөлх сургуулийнхаа болон эх орныхоо нэр хүндийг өндөрт өргөлөө
Сонгодог хөгжмийн төрлөөр: Мэргэжлийн багш Г.Ганчимэг /СХМС-ийн захирал/
1-р байрын шагнал – СХМС-ийн төгөлдөр хуурын 4а ангийн сурагч А.Түшигт
2-р байрын шагнал – 6а ангийн сурагч Г.Анар
3а ангийн сурагч Н.Ундрах
3-р байрын шагнал – 10а ангийн сурагч Х.Хүслэн
Тусгай байрын шагнал – 3а ангийн сурагч Х.Тэлмэн
Үндэсний хөгжмийн төрлөөр:
3-р байрын шагнал- ҮХМС-ийн шанз хөгжмийн 12а ангийн сурагч Б.Нансалмаа /Мэргэжлийн багш М.Энхнар, концертмейстер Ганзаяа/
ҮХМС-ийн ёочин хөгжмийн 9а ангийн сурагч Б.Хатансарнай /Мэргэжлийн багш Б.Болорцэцэг, концертмейстер Г.Энхжин/
            Олон улсын фестивалиас Гран При шагнал хүртсэн оюутан Э.Энхбат, мэргэжлийн багш П.Мөнгөнцэцэг, концертмейстер Т.Мөнхсоёл, мөн мэргэжлийн багш М.Энхнар, концертмейстер Б.Ганзаяа, багш Б.Болорцэцэг, концертмейстер Г.Энхжин болон мэргэжлийн багш Г.Ганчимэг, онцгой амжилт гаргасан авьяаслаг сурагчдадаа Консерваторийн захиргаа, нийт багш, ажилтан, оюутан сурагчдын өмнөөс дахин халуун баяр хүргэж, урлаг сурлагын арвин их амжилтыг хүсэн ерөөе.
Монгол Улсын Консерваторийн Захиргаа
Уран бүтээл, маркетингийн алба 2021.06.17
2021-06-17
© 2020. www.conservatory.edu.mn | All Rights Reserved.