Уран бүтээл

“КОНСЕРВАТОРИ-85” төгөл байгуулах ажлыг эхлүүллээ.

Монгол Улсын Консерватори “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэж, түүхт 85 жилийн ойдоо зориулан “КОНСЕРВАТОРИ-85” төгөл байгуулах ажлыг эхлүүлж, 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Ням гарагт Богд уулын Нүхтийн аманд 40 гаруй багш, ажилтнууд 250 гаруй мод суулгацыг мэргэжилтний технологийн дагуу тарьж суулгалаа.
Энэхүү гэгээн үйлсэд Монгол Улсын Консерваторийн захирал, УГЗ Ц.Пүрэвхүү, Сургалт эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал, ШУ-ны доктор, профессор Ш.Ариунаа, СБЗГ-ын дарга И.Ариунаа, ГХАТХА-ны дарга, дэд профессор Ц.Шаравцэрэн, хүний нөөц Б.Батболд, УБМА-ны дарга Б.Нямсүрэн, веб мастер Б.Батмөнх, С.Цэнгүүн, Б.Уртнасан, Т.Борхүү, Т.Нацагдорж зэрэг захиргаа аж ахуйн хамт олон, УГЗ Н.Оюун захиралтай Бүжиг Циркийн мэргэжлийн сургууль, АБТ-ийн эрхлэгч А.Хосбаяр, Ц.Мөнхдэлгэр, И.Сундуй, Т.Ганчимэг, Цогт-Очир, Болортуяа, Эрдэнэсайхан багш нар, Г.Ганчимэг захиралтай Сонгодог Хөгжмийн Мэргэжлийн сургууль, УХТ-ийн эрхлэгч Э.Энхцэцэг, ҮЦХТ-ийн эрхлэгч Д.Дармаа, Ч.Түмэнжаргал, Алтантуяа, Ц.Болорцолмон, Г.Энхжин, Ж.Энх багш нар, Р.Ганбат захиралтай Үндэсний Хөгжмийн Мэргэжлийн Сургууль, нэгдлийн ахлагч Ё.Отгонтуяа, С.Нарантуяа, гэр бүлийн хамт, Б.Болорцэцэг, Т.Мөнхзул, М.Лхагвагэрэл багш нар, ХУДС-ийн доктор, профессор Б.Сүхээ, профессор Ч.Энхбат зэрэг багш, ажилтнууд цаг зав, хүч чармайлт гарган манлайлан оролцлоо.
Энэхүү мод тарих ажилд хамгийн олон мод суулган идэвхи чармайлт гарган ажилласан багийг тодруулж, дэд захирал Ш.Ариунаа, аж ахуйн ажилтан Т.Нацагдорж, мөн БЦМС-ийн захирал Н.Оюун, багш И.Сундуй нар шалгарч, хамтрагч байгууллагын шагналын эзэд боллоо.
Мод тарих ажлыг санаачилсан Л.Аззаяа болон Консерваторийн зоогийн газрын хамт олны зүгээс мод тарьсан бүх хүмүүст зориулан халуун аарц, чацаргана, амтат пирогоор үйлчилсэнд баяр талархлаа илэрхийлье!
Монгол Улсын Консерваторийн Захиргаа
2021.10.10
2021-10-10
© 2020. www.conservatory.edu.mn | All Rights Reserved.