Уран бүтээл

Монгол Улсын Консерватори 2021 оны “ШИЛДЭГ”-үүдээ тодрууллаа.

Монгол Улсын Консерватори 2021 оны ажлаа дүгнэж, уламжлал ёсоор ОНЫ ШИЛДЭГ 9 номинацийн эздийг тодруулж, ЦОМ, МӨНГӨН ШАГНАЛ-аар урамшууллаа. Үүнд:

“2021 ОНЫ ШИЛДЭГ БАГШ” -аар ХУДС-ийн Дуулах ур зүйн багш, МУАЖ А.Бүтэд

“2021 ОНЫ ШИЛДЭГ СУДЛААЧ БАГШ”-аар ХУДС-ийн Хөгжмийн онолын багш С.Энхбулаг

“2021 оны ШИЛДЭГ УРАН БҮТЭЭЛЧ БАГШ” -аар ХУДС-ийн захирал, хөгжмийн зохиомжийн багш Х.Алтангэрэл

“2021 оны ЕБС-ийн ШИЛДЭГ БАГШ”-аар ЕБС-ийн англи хэлний багш С.Энхзаяа

“2021 оны ШИЛДЭГ АЖИЛТАН”-аар Мужаан Т.Борхүү

“2021 оны ШИЛДЭГ ОЮУТАН” -аар СХМС-ийн Төгөлдөр хуурын 3-р курсын оюутан Э.Энхманлай -100% тэтгэлэг

“2021 оны ШИЛДЭГ ОЮУТАН” -аар ХУДС-ийн Дуулаачийн 2-р курсын оюутан Т.Долгормаа -50% тэтгэлэг

“2021 оны ШИЛДЭГ ОЮУТАН” -аар ҮХМС-ийн 2-р курсын оюутан Э.Энхбат -50% тэтгэлэг

“2021 оны ШИЛДЭГ СУРАГЧ”-аар Төрөлжсөн сургалттай ЕБС-ийн 12В ангийн сурагч Б.Хулан -гарын бэлэг

“2021 оны ШИЛДЭГ ТЭНХИМ”-ээр СХМС-ийн Т.Нямсүрэн эрхлэгчтэй Төгөлдөр хуурын тэнхим

“2021 оны МАНЛАЙ ТЭНХИМ”-ээр ҮХМС-ийн Б.Байгалмаа эрхлэгчтэй Үндэсний хөгжмийн тэнхим

“2021 оны БҮТЭЭЛЧ ТЭНХИМ”-ээр СХМС-ийн Б.Мөнхжаргал эрхлэгчтэй Ерөнхий төгөлдөр хуурын нэгдэл тус тус шалгарч, цомын эзэд болж, мөнгөн шагналаар шагнуулсан бөгөөд шилдэгүүдийн хөрөг зургийг Монгол Улсын Консерваторийн ХҮНДЭТ САМБАРТ байршуулан алдаршуулах юм.

Мөн Шилдэг 5 номинациудад нэр дэвшин өрсөлдөж, хамт олноо манлайлан амжилттай ажилласан дараах багш ажилтнуудад хүндэт өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшуулав. Үүнд:

СХМС-ийн захирал, төгөлдөр хуурын багш Г.Ганчимэг, Ерөнхий төгөлдөр хуурын багш Ч.Оюунцэцэг, ҮЦХТ-ийн багш Н.Дагвадорж, ҮХМС-ийн Морин хуурын багш Ш.Болдбаатар, БЦМС-ийн Ардын бүжгийн тэнхимийн эрхлэгч А.Хосбаяр, БЦМС-ийн ардын бүжгийн багш Т.Ганчимэг,  Санхүү нийтлэг үйлчилгээний албаны Өлгүүрийн ажилтан П.Энхчимэг нар хүндэт өргөмжлөл, цалингийн 20%-ийн нэмэгдэл урамшууллаар тус тус шагнагдлаа.

Мөн Соёлын яамны “Жуух бичиг”-ээр БЦМС-ийн Сонгодог бүжгийн багш С.Есөнзаяа,  Төрийн өмчийн хорооны “Хүндэт жуух бичиг”-ээр тооцооны нягтлан бодогч Д.Батдэлгэр нар шагнууллаа.

Ийнхүү Ажил хөдөлмөр, авьяас билгээ дайчлан амжилт гарган хамт олноо манлайлж ажилласан Шилдэг багш, ажилтнууддаа халуун баяр хүргэж, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе!

Монгол Улсын Консерваторийн Захиргаа

2021-12-28

 

 

2021-12-28
© 2020. www.conservatory.edu.mn | All Rights Reserved.