Мэдээ мэдээлэл

И.С.Бах-XXI зууны хөгжмийн өргөл-V уралдаан – 2022

Монгол Улсын Консерватори – 85 жил

И.С.Бах XXI зууны хөгжмийн өргөл V

УРАЛДААН-2022

 

ЗОРИЛГО

Мэргэжлийн болон сонирхогч, уран бүтээлчдийн ур чадварыг нэмэгдүүлэх, шударга өрсөлдөөнийг бий болгох, академик хөгжмийн

салбар дахь барокко хөгжмийн бүтээлийн талаарх мэдлэгийг гүнзгирүүлэх, нарийвчлан танилцах, хөгжмийн мэргэжлийн сургалтын

уламжлалт шилдэг тоглолтыг хөгжүүлэх, хадгалах, тоглоочийн бүтээлч үйл ажиллагааг дэмжих, гүйцэтгэлийн ур чадварыг дээшлүүлэх,

авъяаслаг уран бүтээлчдийг тодруулах, олон улсад сурталчлан дэлгэрүүлэх, уялдаа холбоог сайжруулахад оршино.

 

УРАЛДААНЫ УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

Санаачлагч: Д.Нарантунгалаг /Төгөлдөр хуурын тэнхимийн зөвлөх багш, Профессор/ Утас -99085748

Хүндэт шүүгч: МУАЖ, Профессор Т.Цолмон

 

УРАЛДААНЫ ХУГАЦАА, ХАМРАХ ХҮРЭЭ

– И.С.Бах XXI зууны хөгжмийн өргөл V Уралдааны нээлтийн ажиллагаа,

  Эрдэм шинжилгээний хурал МУК-ийн Номын санд 2022 оны 04-р сарын 29-нд 13.00 цагаас

– Тус уралдаанд сонирхогчдын болон мэргэжлийн сурагч оюутан ялгаагүй оролцох боломжтой.

– Монгол Улсын Консерватори, Соёл Урлагийн Их Сургууль, Монголын Хүүхдийн Ордон болон

  төгөлдөр хуурын сургалтын төвүүдээс хамрагдах нээлттэй боломж

– Уралдаан: 2022 оны 05-р сарын 02, 03-нд  09.00-17.00 цаг хүртэл Концертын В зааланд үргэлжлэнэ.

– Уралдааны шагналтнуудын Гала тоглолт: 2022 оны 05-р сарын 3-нд 17.30-цагт Концертын В зааланд болно.

 

УРАЛДААНЫ ЖУРАМ

– Уралдаанд И.С.Бах олон хоолойн бүтээлийн /Эх хувилбараар нь 2 зохиол тоглоно/.

– Уралдаанд оролцогчид удирдамжинд хавсаргасан хөтөлбөрийн дагуу оролцох ба өөрийн хөгжимдөх ур чадвар,

  сэтгэлгээг бүрэн илэрхийлэх бүтээлүүдийг хөгжимдөнө.

 

 УРАЛДААНЫ ХУРААМЖ

– Уралдаанд оролцогчдын хураамж болох 25,000 төгрөг бүртгүүлэхдээ төлж оролцоно. 

– Хаан банк 5007043394 тоот данс, Эзэмшигчийн нэр: Д.Нарантунгалаг, Утга: Овог, Нэр, Ангилал

 

 УРАЛДААНЫ АНГИЛАЛ:              Мэргэжлийн ба Сонирхогчдийн

                                                              /E/- Aнгилал  4-р АНГИ ХҮРТЭЛХ   

                                                              /D/- Aнгилал 5-6-р АНГИ ХҮРТЭЛХ 

                                                              /C/- Aнгилал 7-9-р АНГИ ХҮРТЭЛХ  

                                                              /B/- Aнгилал 10-12-р АНГИ ХҮРТЭЛХ

                                                              /A/- Aнгилал ОЮУТАН   

УРАЛДААНЫ ШҮҮГЧИД

Тус уралдааны шүүгчид 3 хүний бүрэлдэхүүнтэй. Тэдгээр шүүгчид уралдаанд оролцогчдын хөгжимдөх

бүтээлийг ноттой нь тулгалт хийнэ. /шүүгчийн хүсэлтийн дагуу/

 

УРАЛДААНЫ БЭЛТГЭЛ АЖИЛЛАГАА

Уралдаанд оролцогчдын мэдүүлэг анкетыг 2022.03.25-ны дотор бүртгэж авна. Анкет УБ хот Монгол Улсын

Консерваторын II байрны №18 танхимд биеээр ирж бөглөх мөн narantungalagdp@yahoo.com цахим хаягаар

шаарлага хангахуйц цээж зураг хавсарган явуулна уу. Танилцуулга ном гаргах төлөвлөгөөтэй / Facebook Page

хуудсанд анкетны загвар .doc .jpg file оруулсан. Зохион байгуулагчид техникийн зөвлөгөөний хурлаар оролцогчдын

мэдүүлэгийг үндэслэн оролцох дарааллыг тогтооно.

 

УРАЛДААНЫ ШАГНАЛ: Ангилал тус бүрт I байр: 1/Цом, диплом/, II байр: 1/Диплом/,

Шүүгчдийн саналаар нэмэлт Тусгай байр шагнал гарах боломжтой.

     

Жич: Уралдааны үйл ажиллагааны мэдээллийг МУ-ын Консерваторийн цахим хуудсанд байрлуулна.

Концертын зааланд урьдчилсан бэлтгэл сургуулилтыг УБМА-тай тохиролцон зохион байгуулна.

 

МУК-ИЙН СХМС-ИЙН

МЭРГЭЖЛИЙН ТӨГӨЛДӨР ХУУРЫН ТЭНХИМ

http://conservatory.edu.mn/,         https://www.facebook.com/mglconservatory

2022-01-07
© 2020. www.conservatory.edu.mn | All Rights Reserved.