Мэдээ мэдээлэл

Гарамын Долгорсүрэнгийн нэрэмжит “ГОЦЛОЛ БҮЖИГЧДИЙН УЛСЫН УРАЛДААН”

МУК-ийн Бүжиг, циркийн мэргэжлийн сургуулиас санаачлан, Монголын Урлагийн ажилтны холбоотой хамтран, Соёлын яамны дэмжлэгтэйгээр зохион байгуулагдаж буй Монгол улсын Ардын багш, МУГЖ, профессор, нэрт бүжгийн зүтгэлтэн Гарамын Долгорсүрэнгийн нэрэмжит “ГОЦЛОЛ БҮЖИГЧДИЙН УЛСЫН УРАЛДААН”-ны 1-р шатны цахим шалгаруулалт амжилттай болж өндөрлөлөө.
Уралдаанд хот, хөдөө орон нутгийн театр чуулгуудын 100 гаруй уран бүтээлчид авьяас чадвараа сорин өрсөлдөж, 60-н уран бүтээлч дараагийн шатанд шалгарлаа. Тус уралдааны 2 болон 3-р шатны шалгаруулалт 2022 оны 4-р сарын 25-28-ны өдрүүдэд Консерваторийн концертын Б танхимд зохион байгуулагдана.
Уралдаанд оролцогч бүжигчдэдээ уран бүтээлийн их амжилтыг хүсье!
Уралдааныг зохион байгуулах хороо
2022-03-17
© 2020. www.conservatory.edu.mn | All Rights Reserved.