Сургуулиуд

Монгол Улсын Консерваторийн нийт эрдэмтэн багш нар, ажилтан алба хаагчид, оюутан сурагчид та бүхнийг ЦАХИМ ЦАГААН САР БА МОНГОЛ НААДГАЙ онлайн уралдаанд идэвхитэй ОРОЛЦОХЫГ УРИАЛЖ БАЙНА.

Монгол Улсын Консерватори Сар шинийг баярыг тохиолдуулан үндэсний ёс заншил, өв соёлоо дээдлэн уламжлалт тоглоом, наадгай, ардын аман зохиолыг сурталчлан таниулах, үр хүүхэд хойч үедээ өвлүүлэн уламжлуулах ажлыг дэлгэрүүлж, баяр өдрүүдийг гэр бүлээрээ зөв боловсон үр бүтээлтэй өнгөрүүлэх зорилгоор нийт багш, ажилтан алба хаагчид, оюутан сурагчдын дунд “ЦАХИМ ЦАГААН САР ба МОНГОЛ НААДГАЙ” онлайн уралдааныг 2021 оны 02 сарын 11-нээс 02 сарын 28-ныг дуустал хугацаанд зохион байгуулж байна. Уралдаанд оролцогч нь удирдамжийн дагуу Монгол үндэсний хувцастай, гэр бүлийн гишүүдтэйгээ тоглож буй чанартай 1 бичлэгийг marketing@conservatory.edu.mn хаягаар ирүүлнэ. Дэлгэрэнгүй мэдээллийг 8808-8868 утсаар авна уу.

2021-02-05
© 2020. www.conservatory.edu.mn | All Rights Reserved.