Мэдээ мэдээлэл

Өнөөдөр Монгол Улсын Консерватори дээр ОХУ-ын Дорнод Сибирийн Урлагийн дээд сургуулийн ректор, Профессор Ю.Перова

Өнөөдөр Монгол Улсын Консерватори дээр ОХУ-ын Дорнод Сибирийн Урлагийн дээд сургуулийн ректор, Профессор Ю.Перова, тус сургуулийн гадаад хэлний тэнхимийн багш С.Шойбонова нар айлчилж, 2021 оны 4-р сард цахимаар гарын үсэг зурсан гэрээг баталгаажуулах албан ёсны үйл ажиллагаа боллоо. Уулзалтын үеэр Профессор Перова баолон МУК-ын захирал Профессор Ц.Пүрэвхүү, СХМС-ын захирал Г.Ганчимэг, ХУДС-ын захирал, дэд профессор Х.Алтангэрэл, ҮХМС-ын захирал Р.Ганбат, ЭШИА-ны дарга, доктор М.Ундраа, СБЗА-ны дарга, доктор И.Ариунаа нар хоёр сургуулийн цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцав. МУК-ын ҮХМС-ын багш нартай уулзалт зохион байгуулж оюутан сурагчдын тоглолтыг сонирхууллаа. Тоглолтод олон улсын уралдааны Гран-При шагналт Э.Энхбат /мэргэжлийн багш Хүндэт профессор П.Мөнгөнцэцэг, концертмейстер багш Т.Мөнхсоёл/ олон улсын уралдааны шагналт Г.Анар /мэргэжлийн багш Г.Ганчимэг/ кларнет хөгжмийн ангийн сурагч, олон уралдааны шагналт Г.Энхжин /мэргэжлийн багш Д.Дармаа, концертмейстер багш Т.Булган/ нар оролцон тоглолоо.

2022-04-26
© 2020. www.conservatory.edu.mn | All Rights Reserved.