Мэдээ мэдээлэл

“И.С.БАХ- XXI ЗУУНЫ ХӨГЖМИЙН ӨРГӨЛ” сэдвийн дор СХМС, мэргэжлийн төгөлдөр хуурын тэнхимээс эхэлж амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Монгол Улсын Консерваторийн 85 жилийн ойн хүрээнд тэнхим бүрд зохиогдож буй эрдэм шинжилгээний хурал нь “И.С.БАХ- XXI ЗУУНЫ ХӨГЖМИЙН ӨРГӨЛ” сэдвийн дор СХМС, мэргэжлийн төгөлдөр хуурын тэнхимээс эхэлж амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Өнөөдрийн хурал нь шаталсан сургалтын заах арга зүйн онцлог, академик хөгжмийн салбар дахь барокко хөгжмийн бүтээлийн талаарх мэдлэгийг гүнзгийрүүлэх, нарийвчлан судлах, харьцуулсан судалгааг гүнзгийрүүлэх, мэргэжлийн сургалтын арга барилыг шинэчлэх, бүтээлч туршлага солилцох нөхцөлийг бий болгох зорилгоор И.С.Бахын зохиол бүтээл, редакци, хөгжимдөх ур зүй тал дээр тулгуурлан судалсан сонирхолтой илтгэлүүд байлаа.
Хуралд илтгэлээ хэлэлцүүлсэн нийт багш нартаа цаашдын эрдэм судлал, уран бүтээл, багшлах эрдэмд нь өндөр амжилт хүсье!
ЭРДМИЙН ЗӨВЛӨЛ, ЗАХИРГАА
2022-04-29
© 2020. www.conservatory.edu.mn | All Rights Reserved.