“МОНГОЛ УЛС ДАХЬ ҮЛЭЭВЭР, ЦОХИВОР ХӨГЖМИЙН МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТЫН ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГА-2022” эрдэм шинжилгээний хурал
2022 оны 5 дугаар сарын 11-нд “МОНГОЛ УЛС ДАХЬ ҮЛЭЭВЭР, ЦОХИВОР ХӨГЖМИЙН МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТЫН ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГА-2022” эрдэм шинжилгээний хурал Монгол Улсын Консерваторийн Номын санд өргөн хүрээтэй, үр дүнтэй, амжилттай зохион байгуулагдаж өмнөө тавьсан зорилтоо бүрэн дүүрэн биелүүллээ.
Энэхүү хуралд Л.Эрдэнэчимэг /МУК, ЭШИА зөвлөх,шинжлэх ухааны доктор, профессор/, Ц.Ариунболд /МУК тэргүүлэх профессор, доктор, дэд профессор/, Ч.Наранхүү /Цэргийн хөгжмийн коллежийн багш, МУК хүндэт профессор/, Б.Сүх-Очир /ЦХК-ийн Сургалт, уран сайхны ахлах офицер, урлаг судлалын ухааны доктор /Ph.D/, ахмад /, Б.Болорцолмон /МУК СХМС,ҮЦХТ багш/, О.Билгүүн / МУК, СХМС, ҮЦХТ 4к оюутан/, Г.Болдбаатар /МУК, СХМС, ҮЦХТ зөвлөх багш/, Б.Анхбаяр /ЦХК-ийн Хөгжмийн урлагийн тэнхимийн дарга, урлаг судлалын ухааны магистр, дэд хурандаа/, М.Ганболд /МУК, ҮХМС багш/, Ц.Сүхбат /ЦХК-ийн Хөгжмийн урлагийн тэнхимийн ахлах багш, урлаг судлалын ухааны магистр, ахлах дэслэгч/, Б.Батжаргал /МУК профессорын багийн гишүүн, доктор/, нар илтгэлээ хэлэлцүүлж, Монголын үлээвэр хөгжимчид, эрдэмтэн багш, профессор, оюутнууд хүрэлцэн ирж үлээвэр, цохивор хөгжмийн мэргэжлийн сургалт, судалгааны ирээдүйн чиг хандлагын талаар хэлэлцэж цаашид сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны эргэлтэд орж байгаагаараа үнэлж баршгүй чухал ач холбогдолтой хурал боллоо.
Нийт илтгэгч нар, хамтран зохион байгуулсан СХМС, ҮЦХТэнхимийн хамт олонд Монгол Улсын Консерваторийн захиргаа, Эрдмийн зөвлөлийн өмнөөс талархал илэрхийлж байна.
ЭШИА
2022-05-11