Мэдээ мэдээлэл

НООТ БЭЛЭГЛЭЛЭЭ: МУК-ийн ХУДС-ийн Захирал, Хөгжмийн зохиолч Х.Алтангэрэл

Монгол Улсын Консерваторийн Хөгжмийн ухаан, Дуулаачийн сургуулийн Захирал, Хөгжмийн зохиолч Х.Алтангэрэл эмхтгэн хэвлүүлсэн: ҮНДЭСНИЙ ХӨГЖМИЙН ЗЭМСЭГТ ЗОРИУЛСАН БҮТЭЭЛҮҮД 1, ҮНДЭСНИЙ ХӨГЖМИЙН ЗЭМСЭГТ ЗОРИУЛСАН БҮТЭЭЛҮҮД 2   ноотноосоо  нийт 40 ширхгийг номын санд бэлэглэлээ. Эрхэм тандаа  нийт оюутан суралцагчдынхаа өмнөөс талархал илэрхийлж эрдэм судлалын ажил, Уран бүтээлд нь өндрөөс өндөр амжилтыг хүсье. Номын цагаан буян бүхнийг ивээх болтугай.
Алтангэрэл Х.  Үндэсний хөгжмийн зэмсэгт зориулсан бүтээлүүд 1,2: Клавир:/Эх бэлт. Э.Эрдэнэсүрэн.-УБ.;Сэлэнгэпресс ХХК.,2021.-203х.-Гоцлол хөгжмийн зэмсгийн хөгжимдөх хувь (Монгол Улсын Консерватори)-ISBN: 978-9919-24-073-8 Энэхүү эмхтгэлд 1,2: 1997 оноос хойш бичсэн гоцлол болон цөөхүүл хөгжмүүдээсээ дээжлэн 25 зохиол оруулсан байна. Энэ бүтээлүүд нь: Үндэсний хөгжмийн бүх зэмсэгт зориулснаараа, Мэргэжлийн шаталсан сургалтын 10,11,12 ангид зориулагдсан, Нэг хөгжмийн зохиолчийн үндэсний хөгжмийн бүх зэмсэгт зориулж гаргаж байгаа эмхтгэл, Зохиол бүрийнхээ өмнө бүтээл төрсөн түүхээ товч бичиж оруулснаараа бусад эмхтгэлүүдээсээ онцлогтой  болсон байна.

2021-06-08
© 2020. www.conservatory.edu.mn | All Rights Reserved.