МОНГОЛ УЛСЫН КОНСЕРВАТОРИЙН 2022-2023 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛЛАГАА ЁСЛОЛ ТӨГӨЛДӨР БОЛЛОО.
МОНГОЛ УЛСЫН КОНСЕРВАТОРИЙН 2022-2023 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛЛАГАА ЁСЛОЛ ТӨГӨЛДӨР БОЛЛОО.
85 жилийн түүхт Консерваторийн шинэ хичээлийн жилийн нээлтийн үйл ажиллагаа Төрийн далбаа, Монгол Улсын Консерваторийн туг өргөх, Эзэн Чингис хааны “Эш хөрөг” залах ёслолын үйл ажиллагаагаар эхэллээ. Уг ёслолд Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг, Соёлын яамны Урлаг уран бүтээлийн газрын дарга МУУГЗ Б.Сэргэлэн, тус сургуулийн төгсөгч Монгол Улсын Төрийн соёрхолт, Хөдөлмөрийн баатар бүжиг дэглээч С.Сүхбаатар, МУГЖ Ж.Мандухай, Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамж, үйлчилгээний газрын хэлтсийн дарга Д.Батцэнгэл нар болон Консерваторийн ахмад багш нар үе үеийн эрдэмтэн профессор, төгсөгч, оюутан суралцагч, эцэг эхчүүд оролцов.
Нээлтийн үеэр сонгодог хөгжмийн мэргэжлийн сургуулийн профессор багш С. Наранцэцэг төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор, СХМС-ийн Ерөнхий төгөлдөр хуурын нэгдлийн багш Б. Ариунцэцэг, ҮХМС-ийн концертмейстр Т.Мөнхсоёл, ҮХМС-ийн багш Б.Болорцэцэг нар “Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдэгээр, ҮХМС-ийн багш М.Энхзаяа Соёлын Яамны “Жуух бичиг”-ээр шагнагдаж баяр дээр баяр нэмлээ.
Консерваторийн захиргаа, Эрдмийн зөвлөл