Мэдээ мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН КОНСЕРВАТОРИ “АХМАДЫН БАЯР-2022”

МОНГОЛ УЛСЫН КОНСЕРВАТОРИ “АХМАДЫН БАЯР-2022”

  1. Монгол Улсад Ахмадын байгууллага үүсэж хөгжсөний 91 жилийн ой, Олон улсын ахмадын баяр, Монгол Улс ахмадын баярыг тэмдэглэн өнгөрүүлж буй 32 дахь өдрийг тохиолдуулан Монгол улсын Консерваторийн удирдлагууд сургуулийн 85 жилийн түүхэнд өөрийн авьяас мэдлэг, залуу нас, халуун сэтгэлээ зориулан хөдөлмөрлөж, мэргэжлийн урлагийн ирээдүй болсон хойч үеийнхээ сайн сайхныг бүтээлцэн ирсэн үе үеийн ахмад буурлуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.
    Хүндэтгэлийн үйл ажиллагааг Монгол улсын Консерваторийн захирал Ц.Пүрэвхүү нээж мэндчилгээ дэвшүүлэн,залуу багш оюутан сурагчдын баярын тоглолт,дурсгалын зураг,гарын бэлэг гардуулан хүндэтгэлийн зоог барьж халуун дулаан дурсамж яриа дүүрэн нэгэн өдрийг өнгөрүүллээ.

ТА БҮХЭНДЭЭ БАЯРЫН МЭНДИЙГ ХҮРГЭЖ ЭРҮҮЛ ЭНХ АЗ ЖАРГАЛ ХАМГИЙН САЙН САЙХАН БҮХНИЙГ ХҮСЭН ЕРӨӨЕ.

МОНГОЛ УЛСЫН КОНСЕРВАТОРИЙН ЗАХИРГАА
ХАМТ ОЛОН 2022.09.30

2022-10-01
© 2020. www.conservatory.edu.mn | All Rights Reserved.