Монгол Улсын Консерваторийн 85 жилийн ойн хүрээнд “Монгол HD” телевизийн “Өнөө өглөө” хөтөлбөртэй хамтарч ажиллахаар боллоо.
Та бүхэнд анхны цас орсон гайхалтай өдрийн мэндийг хүргэе.Монгол улсын Консерваторийн сургалтын үйл ажиллагаа,85 жилийн ойг олон нийтэд сурталчилан таниулах зорилготой танин мэдэхүйн тоглолт болон зочны мэдээлэл 10 сарын 2-ны энэ өдрөөс эхэлж 11 сарын 10 хүртэл өглөө бүр “МОНГОЛ HD”Телевизийн “Өнөө өглөө” хөтөлбөрөөр гарч эхлэхээр бэлэн боллоо.Өнөөдрийн эхний дугаарт СХМС-н Төгөлдөр хуурын ахмад багш Г.Занаа сурагчын хамт оролцох гэж байна.Мөн Д.Бурмаа багшийн шавь Н.Цогт маш сонирхолтой тоглолтыг үзүүлэх болно.Та бүхэн яг одоо Монгол HD телевиз.д сувгаа тааруулаарай !!!
Хүндэтгэсэн:Уран бүтээл,Макетингийн алба
2022-10-02