Сургуулиуд

“Эерэг хандлага, Эрүүл оюутан” аянд Монгол улсын Консерваторийн оюутнууд нэгдэж нээлтийн үйл ажиллагаа номын санд зохион байгуулагдлаа.

“Эерэг хандлага, Эрүүл оюутан” аянд Монгол улсын Консерваторийн оюутнууд нэгдэж нээлтийн үйл ажиллагаа 2022 оны 10 сарын 14 өдөр хичээлийн 1-р байрны номын санд зохион байгуулагдлаа. Нээлтэнд Монгол улсын Консерваторийн Сургалт бодлого зохицуулалтын газар, дотуур байрны эмч болон Сүхбаатар дүүргийн өрхийн эмч нар оролцож оюутнуудад хорт зуршлаас урьдчилан сэргийлэх талаар болон архи, тамхи хэрэглэх, буруу хооллох, хамгаалалтгүй бэлгийн хавьталд орох, хүсээгүй жирэмслэлт, үр хөндөлт, бэлгийн замаар дамжих халдварын талаар мэдээлэл зөвлөгөө өгч гарын авлага тараалаа.

2022-10-17