Монгол Улсын урлагийн их уурхай болсон Монгол Улсын Консерватори үүсгэн байгуулагдаад эдүгээ 85 жилтэйгээ золгож байна. Энэхүү ойн хүрээнд “МЭРГЭЖЛИЙН УРЛАГ-85” эрдэм шинжилгээний бага хурал амжилттай болж өндөрлөлөө.
Монгол Улсын урлагийн их уурхай болсон Монгол Улсын Консерватори үүсгэн байгуулагдаад эдүгээ 85 жилтэйгээ золгож байна. Энэхүү ойн хүрээнд “МЭРГЭЖЛИЙН УРЛАГ-85” эрдэм шинжилгээний бага хурал амжилттай болж өндөрлөлөө.
Тус хуралд Монгол Улсын Консерватори, МУИС, СУИС, МУБИС-ийн доктор профессор Ц.Ариунболд /Ph.D, дэд профессор/, Л.Эрдэнэчимэг /Sc.D, профессор/, Б.Батжаргал /Ph.D/, Б.Цэцэнцолмон: /Ph.D/, М.Ундраа /Ph.D, дэд профессор/, Ц.Шаравцэрэн /Ph.D, дэд профессор/, У.Энхбаяр /Хүндэт профессор/ нар үндсэн илтгэл, Ж.Энэбиш /Ph.D, профессор/, Ц.Төвшинтөгс /МУГЖ, дэд профессор/, Э.Зулцэцэг /Ph.D, дэд профессор/, Ч. Отгонбаяр /Ph.D/, Д.Ариунаа /Ph.D/, Т.Туул /УГЖ, профессор/, Б.Сүхээ /Ph.D, дэд профессор/, И.Ариунаа /Ph.D/ нар постер илтгэлээр оролцож орчин үеийн судалгааны арга зүй ашиглан судалгааны үр дүнгээ танилцуулсан, шинэ мэдээллийг түгээн дэлгэрүүлэх, сургалт эрдэм шинжилгээний эргэлтэд оруулахад чухал ач холбогдолтой хурал боллоо.
Энэ хуралд хэлэлцүүлсэн илтгэлүүд нь Монголын орчин үеийн хөгжмийн бүтээл туурвил, мэргэжлийн урлагийн боловсрол, түүх, хөгжил дэвшилд судалгаа хийж үнэлэлт дүгнэлт өгсөн эрдэмтэн судлаач, профессор багш нарын 15 бүтээлийг уншигч та бүхэнд нэгтгэн эмхэтгэл болгон хүргэж буйгаараа онцлог юм.
Хамтын харилцаатай Орос, Хятад, Унгар, Израйл, Узбекстан, Германы хөгжмийн Консерваторийн доктор, профессор нарын эрдэм шинжилгээний хуралд амжилт хүссэн мэндчилгээг хүлээн авахад таатай байлаа.
Энэхүү хурлыг зохион байгуулахад туслалцаа үзүүлсэн Консерваторийн эцэг эхийн зөвлөл, 1999 оны циркийн мэргэжлээр төгсөгч Б. Чинбаяр та бүхэндээ Консерваторийн захиргааны нэрийн өмнөөс талархаснаа илэрхийлж байна.
Судлаач таны үйлдэн суралцаж судалж бүтээх зам мөр дэлгэрч байг
Эрдмийн зөвлөл, ЭШИА
2022-11-04