Тэмцээн

Шинэ номын мэдээ: Ж.Бүрэнбэх Хөгжмийн урлагийн гадаад нэр томъёо

Бүрэнбэх Ж.  Хөгжмийн урлагийн гадаад нэр томъёо-УБ.: Адмон ХГ., 2017.-156 х.    Энэхүү номонд: Хөгжмийн нэр томъёог эх хэлээрээ уншиж хэрэглэж ирсэн нь 1950-иад оны дунд үеэс эхлэлтэй. Өнгөрсөн 60 жилийн хугацаанд манай толь бичигчид, хөгжим судлаачдын мэрийлт санаачлагаар ямар нэг хэмжээгээр хөдөлсөн урагшилсан явдал буй ч асуудал бүрэн дүүрэн эцэслэн шийдэгдээгүй, дутуу дулимаг ойлголттой байна. Үүнд манай хөгжмийн зүтгэлтнүүд, удирдаачид, зохиолчид сэтгэл зовниж байгаа бөгөөд аль болохоор товч тодорхой ойлгох, ойлгуулах талаар санаа тавьж байна. Үүний нэг жишээ нь УГЗ, удирдаач Ж.Бүрэнбэхийн энэ ном юм. Энэ ном 5000 гаруй толгой үсэг багтаасан, урьд өмнө гаргасан хөгжмийн урлагийн нэр томъёоны номнуудаас багтаамж ихтэйд тооцогдохын хамт хөгжимчид, дуучид, удирдаачдад дав даруй хэрэгцээт гол үгс, утга агуулгыг тусгахыг хичээсэн нь сайшаалтай

 

2021-06-10