Уран бүтээл

Монгол Улсын Консерваторийн түүхт 85 жилийн ойг угтаж БЦМС-иас “Эрхэмсэг” бүжгийн үдэш тоглолтоо 2022.11.08-ны өдөр ДБЭТ-ийн тайзнаа амжилттай зохион байгууллаа.

Монгол Улсын Консерваторийн түүхт 85 жилийн ойг угтаж БЦМС-иас “Эрхэмсэг” бүжгийн үдэш тоглолтоо 2022.11.08-ны өдөр ДБЭТ-ийн тайзнаа амжилттай зохион байгууллаа. Сонгодог бүжиг болон Ардын бүжгүүдээс бүрдсэн уг тоглолт нь үзэгчдийн талархлыг хүлээж, сэтгэлийг хөглөсөн сайхан тоглолт боллоо.
Тоглолтонд манай сургуулийн үе үеийн төгсөгчид болох Дуурь бүжгийн эрдмийн театрын балетын гоцлоочид, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын бүжигчид, Ардын багш, МУГЖ, Профессор Г.Долгорсүрэнгийн нэрэмжит Гоцлол бүжигчдийн Улсын Анхдугаар уралдааны шагналт , ҮУИТ-ийн гоцлол бүжигчид болон БЦМС-ийн суралцагсад оролцсон.
Тоглолтын Ардын бүжгийн хэсэг нь тус сургуулийн багш нарын болон залуу бүжиг дэглээчдийн бүтээлүүдээс бүрдсэн нь шинэлэг бөгөөд онцлог болсон юм.
2022-11-09
© 2020. www.conservatory.edu.mn | All Rights Reserved.