2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Монгол Улсын Консерваторийн “ОН ЦАГИЙН ТҮҮХЭН ТОВЧООН” хэмээх номны нээлт, Хүндэт профессор, Профессор цол гардуулах ёслолын үйл ажиллагаа, Боловсролын болон Соёлын яамны жуух бичгээр шагнуулсан багш ажилтны шагнал гардуулах үйл ажиллагаанууд тус тус боллоо. Мөн Монгол Улсын Консерваторийн түүхэн 85 жилийн ойд зориулж төрөлх сургуулийн бүтээн байгуулалтыг дэмжсэн төгсөгчиддөө захиргааны зүгээс талархлын батламж гардуулав.

Уран сайхны сургуулиас Монгол Улсын Консерватори болон хөгжсөн мэргэжлийн урлагийн боловсролын 85 жилийн түүхийг өгүүлсэн зурган цомог та бидний гар дээр ирэхэд бэлэн болжээ. Энэ бүтээлийн зорилго нь түүхэн судалгааг гүнзгийрүүлэн баримтжуулах, багш төгсөгчдөө өргөн хүрээгээр хамруулах, тэдний амжилтыг алдаршуулах, бахархах, эрдэм шинжилгээ, судалгааны суурь гарын авлага болоход оршиж байгаа юм.
Мөн тус өдөр Консерваторийн эрдмийн зөвлөлийн шийдвэрээр ТШ, МУАЖ, Хөдөлмөрийн баатар Н.Жанцанноров, ТШ, МУУГЗ, хөдөлмөрийн баатар С.Сүхбаатар нарт Монгол Улсын Консерваторийн Профессор цол, МУГЖ Ц.Төвшинтөгс, Г.Болдбаатар нарт Хүндэт профессор цол олголоо.
Боловсролын Яамны Жуух бичиг-ээр Хөгжмийн ухааны тэнхимийн багш Ц.Сэр-Од, З.Оюундарь, бага ангийн багш А.Дэлгэрмаа, Циркийн багш О.Эрдэнэцэцэг, У.Цэрэнбаатар, Л.Энхзаяа, Соёлын Яамны Жуух бичигээр Төгөлдөр хуурын багш С.Одгэрэл, Б.Цацрал нар тус тус шагнагдлаа.
Энэ дашрамд 1999 оны БЦМС-ийн циркийн тэнхимийн төгсөгч Б.Чинбаяр Консерваторийн А концертны заалны гэрэл, бусад тоног төхөөрөмж зэрэг 80 гаруй сая төгрөгний хандив өргөж төрөлх сургуульда бэлэг барьсан нь бас нэгэн сюрприз байлаа. Б.Чинбаяр таньд нийт төгсөгч, багш, ажилтан нарын өмнөөс талархсанаа илэрхийлье.
Монгол Улсын Консерваторийн захиргаа, Эрдмийн зөвлөл
2022-11-14