Сургуулиуд

УДБЭТ-аас санаачлан зохион байгуулсан “MONGOLIAN GRAND PRIX” балетын анхдугаар тэмцээний шилдгүүд тодорч шагналаа гардан авлаа.

УДБЭТ-аас санаачлан зохион байгуулсан “MONGOLIAN GRAND PRIX” балетын анхдугаар тэмцээний шилдгүүд тодорч шагналаа гардан авлаа. Тэмцээнд 6-25 насны 200 гаруй бүжигчид 8 төрөлд амжилттай уралдлаа.
МУК-ийн БЦМС-иас тус уралдаанд олон сурагчид амжилттай оролцож, Сонгодог бүжгийн гоцлол төрлийн 12-14 насны ангилалд: Даваадоржийн Бөртэ-Үжин “Тэргүүн байр”-Мэргэжлийн багш С.Есөнзаяа, Эсмэдэхийн Баясгалан “Гуравдугаар байр”- Мэргэжлийн багш С.Есөнзаяа, Үенгийн Анар “Тусгай байр”- Мэргэжлийн багш Ц.Мөнхдэлгэр, Лхагвапүрэвийн Энхжин “Тусгай байр”- Мэргэжлийн багш С.Есөнзаяа, 15-19 насны ангилалд: Эсмэдэхийн Эгшиглэн “Хоёрдугаар байр”- Мэргэжлийн багш Г.Цолмон, Сонгодог бүжгийн багийн төрлийн 12-14 насны ангилалд: Монгол Улсын Консерваторын “Little swans” “Тэргүүн байр”- Мэргэжлийн багш С.Есөнзаяа тус тус эзэллээ.
Тус уралдаанд амжилттай оролцож тэргүүн, дэд, тусгай байр эзэлсэн сурагчдадаа болон тэднийг амжилттай сайн бэлтгэсэн С.Есөнзаяа, Г.Цолмон, Ц.Мөнхдэлгэр багш нартаа халуун баяр хүргэж, уран бүтээлийн их амжилт хүсье.
2022-11-22
© 2020. www.conservatory.edu.mn | All Rights Reserved.