“ЯТГА ХӨГЖИМД ЗОРИУЛСАН ЖИЖИГ ХЭЛБЭРИЙН ШИНЭ БҮТЭЭЛИЙН УРАЛДААН”-ыг зарлан, 2022 оны 11-р сарын 17-18 нд шалгаруулалт явагдаж, шагналтнуудаа тодрууллаа.
Нэрт ятгач, багш З.Нарантуяагийн мэндэлсний 70 насны ойг тохиолдуулан түүний гэр бүл, шавь нар санаачлан Ятга хөгжмийн сургалтын урын санг баяжуулах, хөгжмийн зохиолчдод зэмсгийн онцлог, чадамж, тоглолтын олон арга хэлбэрийг танилцуулах, хөгжимдөх арга барилыг улам бүр боловсронгуй болгох, багшийнхаа хийж бүтээснийг үргэлжлүүлэн шинэ залуу үеийнхэнд сурталчилан таниулах, өвлөн уламжлуулах, хөгжүүлэх, сурталчлан түгээхэд зорилгоор “ЯТГА ХӨГЖИМД ЗОРИУЛСАН ЖИЖИГ ХЭЛБЭРИЙН ШИНЭ БҮТЭЭЛИЙН УРАЛДААН”-ыг зарлан, 2022 оны 11-р сарын 17-18 нд шалгаруулалт явагдаж, шагналтнуудаа тодрууллаа.
Уралдаанд нийт 14 уран бүтээлч бүтээлээ ирүүлснээс:
– МУМХЧ-ын ятгач, МУК-ийн зохиомжийн ангийн оюутан П. Дэлгэрцэцэг “Солонго” бүтээл “Тэргүүн байр”-т шалгарч “Батламж” 4000,000 төгрөг
-Хөгжмийн зохиолч Ш. Өлзийбаяр “Экспромт” бүтээл “Дэд байр”-т шалгарч “Батламж” 3000,000 төгрөг
– МУМХЧ-ын удирдаач Д. Түвшинсайхан “Талд унасан жавар” бүтээлээр гутгаар байрт шалгарч “Батламж” 2000,000 төгрөг
– Дорноговь аймгийн “Саран хөхөө” театрын ятгач, СУИС-ийн зохиомжийн ангийн оюутан А. Энхнаран “Үлэмжийн чанар” бүтээлээр тусгай байрт шалгарч “Батламж” 500,000 төгрөг
– СУИС-ийн зохиомжийн ангийн оюутан А. Анужин “Уран сэтгэмж” бүтээлээр тусгай байрт шалгарч “Батламж” 500,000 төгрөгөөр шагнагдлаа.
Уралдааныг зохион байгуулагчдын зүгээс бүтээлээ ирүүлсэн хөгжмийн зохиолчид, бүтээлийг тоглож амилуулсан ятгачид, төгөлдөр хуурчиддаа чин сэтгэлийн талархал илэрхийлэн, цаашдийн бүтээн туурвих их үйлсэд нь их амжилтыг хүсэн, сайхан сайхныг ерөөе.
Уралдааныг санаачлан хамтран зохион байгуулсан гэр бүл, үе үеийн шавь нар, дэмжин хамтран ажилласан Монгол улсын Консерватори,Соёл урлагийн их сургуульд талархалаа илэрхийлье. САЙН ҮЙЛС БҮХЭН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ.
2022-11-19