Мэдээ мэдээлэл

Герман-Солонгосын төгөлдөр хуурч КАРОЛИН ФИШЕР /CAROLINE FISCHER/-ийн тоглолтонд та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Герман-Солонгосын төгөлдөр хуурч КАРОЛИН ФИШЕР /CAROLINE FISCHER/ нь есөн настайдаа Берлиний Урлагийн Их Сургуулийн Юлиус Штерний нэрэмжит дээд сургуульд элсэн оржээ. Тэрээр 16 настайдаа Берлиний “Ханнс Эйслер” хөгжмийн академид суралцаж эхэлсэн бөгөөд Манхайм, Женев, Осло, Гамбург зэрэг хотод үргэлжлүүлэн суралцжээ.
Тэрээр үндэсний болон олон улсын уралдаануудад /“Jugend musiziert” тэмцээн, Берлиний Олон улсын Steinway төгөлдөр хуурчдын тэмцээн, Хатан хаан Софи Шарлоттын олон улсын тэмцээн, Берлин дэх залуучуудын олон улсын тэмцээн, Köster Classic Шагнал-Хамбургийн Klassik Radio, Lions Club Mannheim хөгжмийн уралдаан, Förderpreis Berliner Salon, Vienna Grand Prize Virtuoso, American Protégé олон улсын концертын уралдаан, On Stage олон улсын сонгодог хөгжмийн уралдаан, Квебекийн олон улсын хөгжмийн уралдаан, Сонгодог супер оддын шагнал / амжилттай оролцож 39 шагнал (тэргүүн шагнал, алтан медаль, үзэгчдийн шагнал) хүртэж,16 тэтгэлэг авсан.
Түүний анхны CD “Каролин Фишер Пиано” (2006), хоёр дахь CD “Lisztomagia” (2009) мөн “Сонгодог хөгжмийн сувд” (2017) болон “Piano Passion” (2017) 3, 4 дэх цомгуудаа GENUIN сонгодог бүтээлээр гаргасан. Түүний 5 дахь CD 2021 онд “Ольбергкирхе” Берлинд бичигдсэн байна.
Төгөлдөр хуурч нь Европ, Ази, Өмнөд Америк, АНУ-д олон тооны концерт хийсэн бөгөөд 2022 онд тэрээр Лаос, Тайланд, Индонез, Монголд мастер ангиуд үзүүлэх төлөвлөгөөний дагуу манай улсад тоглолтоо хийхээр болжээ.
Каролин Фишер идэвхтэй уран бүтээлийнхээ хажуугаар Берлиний Филармонид жил бүр зохиогддог “Rising Stars Grand Prix” олон улсын хөгжмийн тэмцээний Берлиний уран сайхны удирдагч, зохион байгуулагч, мөн Kulturclub Berlin e.V.-ийн даргаар ажилладаг юм.
Хатагтай Фишер герман, англи, солонгос, франц, испани хэлээр ярьдаг. Тэрээр мөн загвар өмсөгчөөр ажилладаг.
2022-12-07
© 2020. www.conservatory.edu.mn | All Rights Reserved.