Эрдэм шинжилгээ

Өнөөдөр Монгол Улсын Консерваторийн Ерөнхий Боловсролын Сургуулийн багш нарын дунд “БОЛОВСРОЛ ДАХЬ ЁС ЗҮЙН АСУУДАЛ, ШИЙДЭЛ” сэдвийн хүрээнд Эрдэм шинжилгээний хурлыг Номын санд амжилттай зохион байгуулж өндөрлөлөө.

Өнөөдөр Монгол Улсын Консерваторийн Ерөнхий Боловсролын Сургуулийн багш нарын дунд “БОЛОВСРОЛ ДАХЬ ЁС ЗҮЙН АСУУДАЛ, ШИЙДЭЛ” сэдвийн хүрээнд Эрдэм шинжилгээний хурлыг Номын санд амжилттай зохион байгуулж өндөрлөлөө. Энэхүү хуралд ЕБС-ийн 27 багшийн 19 илтгэл тус тус хэлэлцүүлэгдэж Консерваторийн багш, суралцагч, эцэг эх асран хамгаалагч нарын ёс зүйн асуудлуудыг судалгаанд суурилан хөндөж гарц шийдлийг эрэлхийлж хүний хөгжлийн үе шатууд, онцлог шинэ, шинэлэг онол түүнд суурилсан арга зүйг санал болгосон Консерваторийн сургалт, судалгаанд ахиц гарах ач холбогдолтой хурал болж өрнөлөө.
1-р байр: Т.Цолмон Ц.Ариунсүрэн багш нарын хамтарсан “БАГШИЙН ЁС ЗҮЙТЭЙ ОЮУНЫ ӨМЧИЙН ХЭРЭГЛЭЭНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ ШИЙДЭЛ” илтгэл , 2-р байр: С.Буянхишиг “БАГШИЙН ЁС ЗҮЙН АЛДАА, ЗӨРЧИЛ ҮҮСЭХ НӨХЦӨЛ ШАЛТГААН, ТҮҮНИЙГ ХЭРХЭН ШИЙДВЭРЛЭХ БОЛОМЖ”, 3-р байр: Б.Саранэрдэнэ, П.Өлзийдаваа нарын “АНГИ УДИРДСАН БАГШИЙН ХАРИЛЦААНЫ ХЭВ ШИНЖИЙГ СУДЛАХ НЬ” илтгэл, тусгай байр: Б.Оюунжаргал, Д.Мөнхжин, Б.Түвшинтөгс багш нарын илтгэлүүд тус тус шалгарлаа. Шүүгчид нийт багш нарт дараагийн шатны Нийслэлийн хэмжээнд зохион байгуулагдах эрдэм шинжилгээний хуралд нь амжилт хүсэхийн ялдамд судлаач хүн, судалгаанд тавигдах шаардлага, судалгааны арга зүй, шалгуур үзүүлэлтийн талаар санал зөвлөмж өгөв.
Оролцсон бүх багш нартаа баярлалаа. Хамтран зохион байгуулсан ЕБС—н хамт олон, сургалтын менежер Г.Оюунтуяа багшид талархал дэвшүүлж байна.
Багш хүн шавь нарынхаа “ТОЛЬ” нь болдог тул Эрхэм багш нартаа цаашдын эрдэм судлалын ажилд нь амжилт хүсье!
ЭРДМИЙН ЗӨВЛӨЛ, ЭШИА
2023-01-10
© 2020. www.conservatory.edu.mn | All Rights Reserved.