ШИНЭ НОМ БЭЛЭГЛЭЛЭЭ: Монгол улсын Консерваторийн харъяа Завхан аймаг дахь Х.Билэгжаргалын нэрэмжит Хөгжим бүжгийн коллежийн багш, ёочинчин ЖАМБАЛРАГЧААГИЙН НАРАНЦАЦРАЛ
Наранцацрал Ж. Ёочингийн эгшиг-I: Гарын авлага -УБ.; Арилдал ХГ.,2023.-248 хууд. -ISBN:978-9919-0-0387
Энэхүү хүү гарын авлага зохиогчийн хувьд мэргэжлийн сургалтын анхан, дунд шатанд, зориулан гаргаж буй анхны бүтээл болж байна. Ж.Наранцацрал энэхүү гарын авлагатаа Завхан аймгийн Хөгжим бүжгийн дунд сургууль байгуулагдсан 1988 оноос өнөөг хүртэлх ёочингийн сургалтын урын сан, эх хэрэглэгдэхүүн болсон монголын болон барокко, классицизм, романтизм, оросын сонгодог орчин үеийн хөгжмийн зохиолчдын дасгал, этюд, найруулга, жижиг хэлбэрийн бүтээлүүдээс түүвэрлэн багтаажээ.Мөн до /С/ их хөг /dur/-ийн гаммыг 10 төрлийн хэмнэлээр, 3 дуу, түүний хөнтрөлүүдийн цувраагхөгжимдөх байдлаар жишээ болгон оруулж, хоёр гарын хуваарилалтыг оноож тэмдэглэж өгсөн байна.Мөн гөрын авлагад орж буй бүтээлүүдийн гар бичмэл нь харагдаж уншигдахгүй болсон, урагдаж гэмтсэн, гээгдэж алга болсон, ашиглагдах байдал хязгаарлагдаж эхэлсэн зэрэг зүйлүүд бий болсонд байгаа юм. Ийм гар бичмэл бүтээлүүдийнноотыг нягталж,сэргээж,ноотыг шивж гарын авлага болгож байгаа нь мэргэжлийн сургуулиудын сургалтад чухал ач холбогдолтой.
Иймд ёочинчин, багш Ж.Наранцацралдаа сурган хүмүүжүүлэх, бүтээх туурвих их үйлсэд нь амжилтын дээдийг хүсье.
2023-01-25