Мэдээ мэдээлэл

Шинэ номын мэдээ: С.Тунгалаг Нүүдэлчдийн уран хатгамал

Тунгалаг С. Нүүдэлчдийн уран хатгамал-УБ.:Адмон ХГ., 2007.-192 х.  Энэхүү номонд: Уран хатгамлын урлал, түүний дотор Монголчууд цэцэг, навч хатгах урлалаар эртний уламжлалтай билээ. Мандарваа буюу бадамлянхуа цэцгийг бүх зүйлийн сайн сайхны бэлгэдэл болгож бурхдын суудлыг бүтээж ирсэн түүхтэй. Уг номонд байгалийн гайхамшигт олон зүйлийн ургамлыг хатгаж урлахад зориулан Ховд аймагт ургадаг олнонтөрөл зүйлийн цэцгийг фото зургаар үзүүлж, хатгаж урлах зургийн хамт харуулсан байна. Хатгамал сонирхогч эмэгтэйчүүд, судлаачид, ЕБС-ийн технологийн багш, сурагчид эдгээр зургийн дагуу битүү хатгамал, мөн христек хатгамал, хивсээр, габлен, эсгий ширмэлээр, зээгт наамлаар, сийлбэрээр, төмөр зэргээр эдгээр цэцэг навчийг урлан бүтээж болохоос гадна ургамал судлал, англи хэл, зураг урлалын багш нар гарын авлага, зурагт үзүүлэн болгон ашиглаж болно.

2021-06-11
© 2020. www.conservatory.edu.mn | All Rights Reserved.