Мэдээ мэдээлэл

Их Британий Нэгдсэн Вант Улсын /ИБНВУ/ төгөлдөр хуурч Питэр Сийвврайт Монголд анх удаа тайлан тоглолтоо тавихаар ирж байна.

Монгол Улсын Консерваторийн 85 жилийн ойн хүрээнд ирэх 7 хоногт Их Британий Нэгдсэн Вант Улсын /ИБНВУ/ төгөлдөр хуурч Питэр Сийвврайт Монголд анх удаа тайлан тоглолтоо тавихаар ирж байна.
Питэр Сийвврайт нь Оксфордын их сургууль болон Манчестрийн Royal Northern college of music -г төгссөн цагаасаа хойш гоцлол төгөлдөр хуурчаар дэлхийн сонгодог хөгжмийн зохиолчид болон орчин үеийн Англи, Америкийн хөгжмийн зохиолчдын зохиолуудыг дэлхийн олон орноор тасралтгүй тоглосон төгөлдөр хуурч билээ.
Тэрээр энэ удаа Монголд урьд нь манай тайзнаа тоглогдож байгаагүй дэлхийн сонгодгуудаас болон Англи Америкийн хөгжмийн зохиолчдын виртуоз ур чадвар шаардсан тун сонирхолтой зохиолуудыг Монгол Улсын Консерваторийн тайзнаа сонсохоор бэлдсэн байна.
Энэхүү ховор тохиох төгөлдөр хуурын тоглолтыг 02 сарын 02-ны өдөр 18 цагаас МУК-н тоглолтын Б танхимд ирж үзээрэй.
Мөн сургалтын үйл ажиллагааны хүрээнд төгөлдөр хуурч Сийвврайт нь төгөлдөр хуурын хуурын тэнхимийн оюутан сурагчдад 2 удаагийг мастер хичээл орох болно.
2023-01-26
© 2020. www.conservatory.edu.mn | All Rights Reserved.